09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” зөвлөгөөн болно.

09.00 цагт ГХЯ-нд Гадаадын иргэн, харьяатын газраас "Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09.00 цагт ШУА-ийн байранд “Архидалт ба нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, дарсны зөв хэрэглээг төлөвшүүлье” эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт Улсын драмын эрдмийн театрын дэргэд Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийн нээлт болно.

09.30 цагт Хангарди ордонд НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

09.30 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт "Зүрх том судасны зарим эмгэгийн дүрс оношилгоо" эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МХЕГ-т тус байгууллагын удирдлагууд химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийнэ.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаан болно.

11.20 цагт “UBH center”-т 2017 онд Улаанбуудайн даатгалд даатгуулсан дөрвөн аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоно.

11.30 цагт Өдрийн сонины Асуух эрхийн танхимд Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Монголын диабетийн холбоо”, АШУҮИС-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

13.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга ХСИС-ийн замын эсрэг талд байрлах АШУҮИС-ийн шинэ эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана.