МҮЭ-ийн холбооны XXII дугаар Их хурлын бэлтгэл ажлын талаар дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны нийт гишүүдээс МҮЭ-ийн холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөгжлийн бодлогын зорилтыг шинэчилэн боловсруулахад санал аваад дууссан талаар тэрээр танилцууллаа.  

Мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан талаар дуулгалаа. МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг байгууллагынхаа эд хөрөнгө, газрыг зарж хуурамч данс ашиглан хувьдаа завшсан мэтээр МҮЭ-ийн холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гэрэлмаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа төлбөртэй, захиалгат нийтлэл нэвтрүүлэг гаргаж байгаа. Иймд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болоод гишүүдийн зүгээс МҮЭ-ийн холбооны хяналтын хороонд шалгалт хийж өгөх хүсэлт гаргасан байна. МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо нь МҮЭ-ийн холбооны санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хяналт хийж, хөндлөнгийн аудитаар давхар шалгуулж дүгнэлт зөвлөмж өгдөг байна.

Ингээд тус Хяналтын хороо тусгай комисс гаргаж дахин шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй бөгөөд хэвлэлээр нийтлэгдсэн санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зүйлс нь худал гүтгэлэг болохыг тогтоосон байна. Б.Гэрэлмаа нь МҮЭ-ийн холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу ээлжийн амралт олгох тушаал шийдвэр нь гараагүй байхад “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Захиргааны санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр томилогдсон. Харин түүнийг МҮЭ-ийн холбооны талаар илт мушгин гуйвуулсан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж нийт ажиллагсдын мөрддөг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тушаалаар МҮЭ-ийн ҮҮТ-ийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан байна.

-Сүүлийн үед МҮЭХ-ны үйл ажиллагаанд зарим нэг нам, хуучин удирдлагууд орохыг санаархаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа. Үүнд тайлбар өгөөч

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа МҮЭХ-ны болон удирдлагуудын талаар гарч гүтгэлэгийн чанартай мэдээллүүд гарч байгаа. Энэ нь цаанаа улстөрийн зорилготой гэж бид харж байгаа. МҮЭХ-оос зохион байгуулж байгаа арга хэмжээг санаатагаар өөр тийш нь чиглүүлэх, МҮЭХ-ны хөрөнгөтэй холбоотой ташаа мэдээлэл гарсан. Үүнийг хяналтын хорооны болон өнгөрсөн гурван улиралын аудитын дшнгээс харж болно.

-Гэрэлмаа гэдэг хүн хууль бусаар МҮЭХ-ны гишүүнээс хасагдсан гэсэн тайлбар өгсөн байсан?

-Тэр хүн МҮЭХ-ны удирдлагаас ээлжийн амралтын шийдвэр нь гараагүй байхад ажлаа орхиж явсан байсан. Түүнээс гадна МҮЭХ-ны талаар худал мэдээлэл санаатагаар тараасан гэх үндэслэлээр гишүүнчлэлээс хассан. Мөн тэр хүн МҮЭХ-ны ажлаас албан ёсоор гараагүй байж төрийн өмчит компанид өндөр албан тушаалд томилогдсон байсан. Ажилл орсон шийдвэрийг нь холбогдох байгуулагуудаас нь авсан.