Монголын рок поп урлагийн салбарт өөрийн өнгө төрх, орон зайг Номин Талст хамтлагаас эхлэн бий болгож, бие даасан уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй Морин хуур наадмын Гран При шагналт, Пентатоник наадмын шагналт, Алтан микрофон наадмын шилдэг эрэгтэй дуучин МУСТА Т. Дэлгэрмөрөн НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтоо энэ сарын 17ны  өдөр МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ-нд эрхэм үзэгч таньд өргөн барих гэж байна.  ДуучинТ.Дэлгэрмөрөний хувьд 2006 он Амин зүрх тоглолт,  2007 он Дэлхий ээж тоглолт, 2008 он Тэнгэрийн бүсгүй тоглолтоо үзэгчидээ толилуулж байсан.

10 жилийн дараа өөрийн төрсөн өдөр тохиож буй гайхалтай өдөр уран бүтээлээрээ таньтай уулзах гэж байна.  Мөн тэрээр  11сарын 9ны өдөр тоглолтын хэвлэлийн бага хурлаа сонирхолтой хэлбэрээр хийх гэж байна. ХМБ-ын төлөөлөл болсон эрхэм сэтгүүлч ТА дуучинтай ганцаарчилж, нүүр тулсан ярилцлага хийх болно. Сэтгүүлчидтэй ярилцах нийт хугацаа 2 цаг байх болно. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч 10-15 минутын хугацаанд дуучнаас сонирхсон мэдээллээ авна.  Хэвлэл мэдээллийн сэтгүүлчид та бүхэн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ тоглолтын өвөрмөц ХБХ-ын  дуртай цагаа сонгоорой.

Бүх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

Дуучин хамгийн өвөрмөц,сонирхолтой яриа өрнүүлсэн 2 сэтгүүлчийг сонгож өөрийнхөө БЭЛЭГ-ийг өгөх болно.

 Таныг хүндэтгэсэн Т.Дэлгэрмөрөн

ЖИЧ: Ярилцлага авах сэтгүүлчийн тоо хязгаартай.

ХААНА: Баянгол зочид буудал B корпус

ХЭЗЭЭ: 2017.11.09

ЭХЛЭХ ЦАГ: 11:40-13:40

ЦАГ АВАХ: 8004-2424