“Ай Түүлс” ХК-ийн захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давжээ
2017/11/12
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй “Ай Түүлс” ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг баасан гарагийн 13:00 цаг хүртэл авч дууслаа.
Тус компани нийт хувьцааны 38.86 хувийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон юм.
“АйТүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад 1072 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийт 39,786,996 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давжээ.
“АйТүүлс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудаас 1.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг хувь тэнцүүлэн хуваарилсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороонд анхдагч зах зээлийн хуваарилалтын талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.