Өчигдөр Налайх дүүргийн 2-р хороо 35-р байранд 15:41 цагт гэртээ байсан гурван хүүхэд гал алдсан байна. Үүнийг НЦГ-ын хяналт шалгалт, үнэлгээ, аюулгүй байдал,  ёс журмын хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ харж, ажиллан хүүхдүүдийн амийг аварчээ.

Тодруулбал, Налайх дүүргийн 2-р хороонд суух иргэн Г /эр.32н/-ийн сууцны тагтан дээр гал гарч 5-6 насны 3 хүүхэд харгалзах хүнгүй дотроосоо түгжээтэй байсныг гаргаж амь насыг нь аварч уг галыг унтраасан байна.