Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг нь 1941 онд байгуулагдсан. Тус цэцэрлэгт 2016-2017 оны хичээлийн жилд 6 бүлэгт 334 хүүхэд сурч хүмүүжиж байна.

2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 бүлгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга баригдахаар худалдан авах ажиллагаа зарлагдаж, гүйцэтгэгч компани шалгаран, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр барилгын шав тавих ёслолыг хийлээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдсанаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 81,7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болно.