Өвөрмөц, чадалтай хоолой, үзэсгэлэнт төрхтэй дуучин Э.Агиймаа 25 жилийн өмнөх  энэ өдөр хорвоод мэндэлжээ.  Тэрбээр төрсөн өдрөө тэмдэглэх газраа өчигдрөөс хайж эхэлсэн бөгөөд  “нүүр номны” найзуудаасаа хүртэл  асууж сураглаж байна.

Тэрбээр төрсөн өдрөө 20 орчим найзын хамт , жижиг тайзтай, тохилог аятайхан газар хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.  

Юутай ч хорвоод мэндэлсэн хосгүй сайхан энэ өдрийн мэндийг дуучиндаа хүргэж,  олон сайхан уран бүтээлээрээ үзэгч, сонсогч түмэндээ баяр баясал хайрлаарай хэмээн ерөөе.

П.Төгөлдөр