Засгийн газар муу, асар муу ажиллаж байна
2013/12/29
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн нэг жил таван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь Монгол улсын эдийн засаг энэ хугацаанд элгээрээ мөлхөж иргэдийн амьдрал, амьжиргаа дордож байгаа нь нууц биш. Энэ бүхэн нь Н.Алтанхуягийн Засгийн газрын муу ажиллаж байгаатай шууд холбоотой юм. Тодруулбал:
Монгол Улсын 2013 оны төсвийн үзүүлэлт ч таагүй гарахаар байна. УИХ өнгөрсөн 10 дугаар сард төсвийн тодотгол хийж Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн орлогыг 1 ихнаяд төгрөгөөр, зарлагыг 838,4 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан. Гэвч өнөөдөр оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасрах талаар холбогдох албаны хүмүүс Төсвийн байнгын хорооны хурал дээр мэдээлсэн нь төсвийн орлогыг бүрдүүлэх талаар салбар хариуцсан сайд нар туйлын хариуцлагагүй ажиллаж байгааг харуулж байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 11 дүгээр сарын гүйцэтгэлээр дөнгөж 50.8 хувьтай байна. Тодотгол хийгээгүй бол хөрөнгө оруулалтын санхүүжилт 36.9 хувьтай гарахаар байна.
Дэлхий банкнаас гаргасан дүгнэлтээр улсын төсвийн гадуур зарцуулж байгаа “Чингис” бонд, Хөгжлийн банкны хөтөлбөрийн зарцуулалт болон төсвийн алдагдлын нийлбэр 2013 онд ДНБ-ий 12 хувийг эзлэх төлөв харагдаж байна. Төсвийн байнгын хорооны хурал дээр Сангийн сайд Ч.Улаан бататган үүнийг хэлсэн.
Тэгвэл өнгөрсөн нэг жил таван сарын хугацаанд Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн бол өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй л байсан. Өнгөрсөн хугацаанд бараа бүтээгэдхүүний үнэ хэрхэн өсснийг зурган хэлбэрээр хүргэе.
Үүнээс гадна Монгол улсын Засгийн газар хэрхэн муу ажилласныг, энэ нь та бидний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг дараах жишээгээр хүргэе.
Энэ Засгийн газрын бас нэг алдаа нь "Чингис" бондыг зарцуулахдаа хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг УИХ-аар батлуулаагүй, УИХ-ын 2012 оны гаргасан 52 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу зарцуулаагүй, бондыг зарцуулах бэлэн төсөл хөтөлбөргүйгээс цаг хугацаа их алдаж “Чингис” бондын хүүд өдөрт 300 гаруй сая, жилд 130 тэрбум төгрөг төлж байна. Өнөөдөр ч үлдэгдэл 400 орчим сая ам.долларт хүү төлөөд л байж байна. Үүнээс гадна "Чингис" бондын эх үүсвэрийг төсөвт суулгахгүйгээр төсвийн гадуур их хэмжээний хяналтгүй хөрөнгийн зарцуулалтыг бий болгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3. дахь заалтын “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4. дэх заалтын “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой”, 42 дугаар зүйлийн 42.7. дахь хэсгийн “төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно”, 49 дүгээр зүйлийн 49.3. дахь хэсгийн “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.”гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, төсөвт суулгахгүйгээр, төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгийг бий болгон УИХ-ын хяналтаас гадуур зарцуулах хууль бус үйл ажиллагаагаа даамжруулсаар байна.
Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдүүд төлөвлөгөөгүй ажилласнаас болж өнөөдөр татвар төлөгч та бидний татварт төлсөн мөнгийг ам.доллар болгон хүүнд нь өгч байгаа хэрэг. Гэтэл өнөөдөр ам.доллар хэдтэй байгаа билээ. Бас л их хэмжээний мөнгө бодлогогүй байдлаас болж гарын салаагаар урсаж байгаа.
Засгийн газраас мөнгийг гарын салаагаараа урсгаж байгаа нэг зүйл бол Ерөнхий сайдын PR хариуцсан бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн баг ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын хариуцлагагүй үг үйлдлийг өнөөх баг нь баларуулдаж өгдөг юм билээ. Хичнээн хүн ямар хэмжээний мөнгөөр цалинждаг нь тодорхой. Та бидний авдаг хэдээс 400 000- 1 000 000 төгрөг илүү авдаг.
Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ сүүлийн жил гаруй хугацаанд 70 шахам хувиар огцом нэмэгдлээ. Монгол Улсын Засгийн газар 2012 он хүртэлх сүүлийн 22 жилд нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад зээл авсан байна. Гэтэл шинэчлэлийн гэх Засгийн газар энэ 22 жилд авсан зээлийн хэмжээнд хүрэхүйц /Чингис бонд-1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 600 сая ам.доллар/ хэмжээний өрийг нэг жилийн дотор үүсгээд байна. Энэ их өр нь төсөвт дарамт учруулж, төсвийн зээлийн үйлчилгээний зардлыг 2013, 2014 онд 3-4 дахин буюу 270-340 тэрбум төгрөгөөр өсгөлөө. Ингэснээр Монгол улсын иргэн 3.6 сая төгрөгийн өртэй байна.
Ард түмнийхээ амьдралыг доройтуулж, улс орноо өрөнд оруулж, эдийн засгаа унагаж, төсвийн орлогыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасалдуулж, эх орондоо хоноцын сэтгэлээр хандаж байгаа энэ байдлаа ирэх онд Н.Алтануяг тэргүүтэй Засгийн газар минь засаарай.
А.Баярмаа
Зочин · 2014/01/16
Ene zasgiin ued ***l dordood bna aa bid
Зочин · 2014/01/16
Ene erguu ALTANHUYAG IIG avaad hayachihaach namiin ner baa***ad
Зочин · 2014/01/13
Ta nar mongoliin ediiin zasgiig mash sain haruuljee.
Зочин · 2014/01/13
Altanhuyag huudiiniih ni amiig doosh ni haruulaad segserne gedeg boljee. Yandaa mongol mini!,,,?..
uur hurchlee · 2014/01/09
Odoo ene namchirhdag uzlee manaihan bolimoor ym. Deegure hed huvaagdsan heden fraktsiig dooduul ni unen zuvuur ni yalgaj suugaag ni harhaar hugiin sanagdah ym. Yas yuman dere bugdere l ard tumnee shulj ulsaa zarj bgaa gahainuud. Songuuli ****oor neg ih saihan amidral amalj manaihan ch gej manaihan ter nam ene nam sain gej hudlaag ni medseer baij ulgert ni itgej demjij bda ni huurhiileltei humuus ym doo. Ingeel hultsengui za yahav gesn bairnaas handaad bhar naaduul chin uls oron ard tumnere bond-ooroo toglolgui yahav de.
Зочин · 2013/12/31
dolloriinhoo hanshiig buulgaachee.
Зочин · 2013/12/30
Дэнзэнгүүдээр дүүрсэн шинэчилсэн нэртэй засгийн газар яаж улс эх орноо өөд нь татаж урагшлуулах вэ дээ ойлгомжтой юм биш үү.
Зочин · 2013/12/30
DORGIO tanaihan shuu
Зочин · 2013/12/30
засгийн газар болимоор юмаа. Монголчууд бид аль ч намд итгэх хэрэггүй л юм байна даа. Бие даасан ухаантай хүмүүст л итгэх хэрэгтэй юм байна . Эдгээр баримтуудыг ард түмэнд сайн сурталчилж өгвөл бага ч гэсэн ухаан суух болов уу? Сэтгүүлч танд баярлалаа. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх ,аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе
Зочин · 2013/12/30
МАН-йэ үед хэзээ ард түмэн сайхан амьдараад л байсын. харин ч бүр шал доор энэ юмны үнэ МАН-н үед бүр тэнгэрт тулталаа нэмэгдсэн биздээ. будаа 600 төг-өөс 1500 төг хүртэл нэмэгдэж байсан үед МАН л байсан биз дээ та нар юм хийх гэж байгаа ЗГ-ыг битгий өө хараад бай өөрсдөө яаж баяжиж яаж юмныы үнийг нэмж ард түмнийг өрөнд оруулж нохойн амьдралаар амьдруулж байсан биз дээ МАН-нхан сөнөтүгэй