Ерөнхийлөгч Х.Баттулга 3 сарын хугацаанд 5700 гаруй одон медаль захиалж дээд амжилт тогтоов
2017/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноос хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд долдугаар сараас хойш Шилэн данс хөтөлж эхэлжээ. Ингээд Ерөнхийлөгчийн Шилэн дансны 7 – 10 дугаар сарын хуулгыг харвал:
Төрийн одон медаль 182.3 сая төгрөг
Томилолт 36 сая 932 мянга
Чуулган зохион байгуулах 16 сая 290 мянга
Флаш диск 17.4 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Үүн дотроос Төрийн одон медальд зарцуулсан мөнгө яалт ч үгүй анхаарал татна. 8, 9, 10 дугаар саруудад нийтдээ 5700 гаруй одон медалийн захиалга Зоос гоёл компанид өгсөн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын тушаалаас харагдаж байна.
Энэ дундаас Сүхбаатарын одон хамгийн өртөг өндөртэй бөгөөд нэг бүр нь 4 сая 900 мянган төгрөг, Хөдөлмөрийн баатар 3 сая 450 мянган төгрөгийн өртөгтэй байдаг аж.
Жич: 5700 гаруй одон медаль захиалсан ч бүгдийг нь олгосон гэсэн үг биш. Ерөнхийлөгчийн тамгын газар зарим захиалсан одонгоо нөөцөнд хадгалдаг.
Төрийн шагналын үнэ цэнэ буурч, хавтгайруулан олгодог явдлыг иргэд ихээхэн шүүмжилдэг. Тиймээс өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан ч дэмжигдээгүй юм. Хэрэв Ц.Элбэгдоржийн санаачилсанТөрийн шагналын тухай хуулийн төслийг унших бол ЭНД дарна уу.
foxnews.mn
зочин · 2017/11/30
Би л монгол улсын ерөнхийлөгч гээд л бүхнийг өөрийн дураар шийдэж болохгүй.Нөөц дууссан бол хийлгэх нь зөв ч олныг хийлгэхэд үнэ буурах уу.Хавтгаруулж шагнах талдаа ч энэ эрхэм гаргуун юм билээ
зочин · 2017/11/30
Та арайч зөнөчих болоогүй Харин бодож,сэтгэж ажиллаж амьдрах хэрэгтэй.Бодлогогүй олон алхам хийвэл та сүйрэнэ шүү
Зочин · 2017/11/29
Хийсэн ажилтай хүмүүст өгөх шагнал байх ёстойш дээ яагаад болохгүй гэж анхан шатнаас нь харин зөв хүнээ тодорхойлох хэрэгтэй
иргэн · 2017/11/29
Нөөц нь дуусаж байгаа бол захиалах нь зөв,энийг чинь нэг их эвэртэй туулай үзсэн мэт сүржигнээд байхдаа яахав,Х.Баттулга өөрөө аваад идчих хоол,ашиглачих мөнгө төгрөг биш биздээ.
zochin · 2017/11/29
zahialj l baig mongol toriin mini suld hairlaj baigaa um ard tumen olonoo
захиалж бодолгүй дээ · 2017/11/29
Гэхдээ хэмжээ хязгаар гэж ямар ч юманд байдаг нь жам аа. Жамаас хазгай юм заавал муу үр дагвартай
Монгол ялнууд бна · 2017/11/29
Захиалж л байг. Захиалахаас яады. Монгол ялсан за!
byy hyz!!!!donsyychinaan!!! · 2017/11/29
Elbegdorj bol zamaan aldsan biz dee!yadag yum be?zahialahad!!!byy hyz!!!!!