Авлигатай тэмцэх газраас Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй үндэслэлээр саатуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын харьяа хорих 461 дүгээр ангид түр саатуулагдаж байгаа түүнийг АТГ-аас нэг сарын хугацаатай цагдан хорих санал гаргасан саналаа өнөөдөр Прокурорын байгууллагад хүргүүлсэн ч прокурор уг саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ. Энэ асуудлыг мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд прокурорын санлыг дэмжиж, харин Н.Золжаргалыг улсын хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна гэсэн мэдээг тус шүүхээс дөнгөж сая мэдээллээ.

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг