Ерөнхийлөгч өө, улсыг онц их хохироосон этгээдүүдийг шалгасан нэр зүүсээр байх уу
2017/12/02
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг шалгаж эхэллээ.
Тодруулбал, дээрх нэр бүхий этгээдүүд 2012-2016 онд Чингэс бондоос нийт 5.6 их наяд төгрөг буюу 2.3 тэрбум ам.долларыг Үнэ тогтворжуулах болон Орон сууцны хөтөлбөрт дур мэдэн зарцуулж, зувчуулсан гэгдэж, мөн бусад байдлаар улсад нийт 14 их наяд /14,000,000,000,000/ төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа.
Үүнээс гадна 2012 оныг хүртэл Монголбанк алдагдалгүй ажиллаж байсан. Нэг үгээр Төвбанкинд заавал байх валютын нөөц, өөрийн хөрөнгө хэвийн түвшинд балансаа барьсаар байжээ. Гэтэл гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болж огцом буурчээ. Уг нь тэр үед байдал маш сайн, хөрөнгө оруулалт хангалттай байсан ч ийм нөхцөлд хүрсэн байх юм.
Хамгийн ноцтой нь, 2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Дээр дурдсан Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн жишээгээр үүнд хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан нь хожим тогтоогдсон.
Түүнчлэн нефть импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт нэг тэрбум 579.95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан. Үүнээс Монголбанк 354.2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээжээ. Энд нэг зүйл анхаарал татаж байна. Төвбанк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгож, жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болжээ. Арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад олгосон байна. Энд дурдсан бүх баримт бол Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн УИХ-ын шалгалтын ажлын хэсгийн гаргаж ирсэн баримтууд гэдгийг онцлох ёстой байх.
Дээрх бүгд баримт. Үүнийг одоо үгүйсгэх аргагүй тухайн үед эрх барьж байсан АН өнөөг хүртэл улайран хамгаалсаар байгаа. Хэрвээ үүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачилгаар шалгаж, нягтлаагүй бол тэр их мөнгө хаашаа хийссэнийг хэн ч олж мэдэхгүй өнгөрөх байсан ч юм бил үү.
Тэрбээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа Монголбанкны асуудалд анхаарал хандуулж байсан. Улмаар 2017 оны эхээр энэ тухай нийтэд мэдэгдсэн ба “Монголбанк нийт гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон. Төв банкны өмнөх удирдлагуудын хариуцлагагүй үйлдэлд хариуцлага тооцох ёстой. Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай. Үүнд, 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд 1 их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал, гадаад валютын арилжааны алдагдал 462 тэрбум төгрөг болсонтой хамаатай” гэж хэлсэн.
Ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгахад дээр зөрчил илэрсэн. Гэтэл Н.Золжаргал энэ дуулианы эхээр л гадаад руу оргон зайлсан. Уг нь Монгол Улс давхар иргэншлийг хуулиар хориглодог ч улсын ДНБ-ээс давсан их мөнгө зувчуулсан хэрэгт сэжигдэж байгаа энэ этгээд Австри улсын иргэн болчихсон явж байна гэсэн мэдээлэл тархсан билээ. Гэхдээ өнгөрсөн наймдугаар сард Монголд ирчихсэн, гольф тоглоод явж байгаа нь мэдэгдсэн. Тэгвэл түүнийг Монголд ирснээс нь гурван сарын дараа ийнхүү баривчилжээ.
Үүнээс гадна түүний туслах, шадар этгээдүүдийг нь ч шалгаж байгаа аж. Яг одоогийн байдлаар Төрийн ордонд нэлээн бужигнаантай, АН-ын бүлгийнхэн энд тэнд сэм шивнэлдэж байгаа бол тус намын томчуул тохироо наймаагаа яриад эхэлчихсэн ч гэцгээх болов. Байдал ч нэг иймэрхүү, үймэлдсэн байдалтай байгаа нь үнэн. Учир нь 2012-2016 онд Монголыг элгээрээ хэвттэл сорж мөлжсөн буруутнууд нь АН-ыхан.
Тодруулбал, тэдгээр жилд Монгол Улсад маш их хэмжээний мөнгө цугларсан. Тэр мөнгийг зөв зүйтэй зарцуулсан бол монголчууд ядаж 10 жил санаа амар, гэдэс цатгалан амьдарч, залуус нь ажилтай, ахмадууд нь халамж тэтгэврээ нэмүүлсэн шиг амьдрах байлаа. Гэтэл АН-ын томчуул, багачуул гэлтгүй шат шатандаа ямар нэг хэмжээгээр энэ мөнгийг халаасалж, дуусгасан. Харин хариуцлагад татагдсан нь цөөн, ял зэм үүрсэн нь огт байхгүй.
Тухайлбал, Чингис, Самурай бондын мөнгөнөөс идсэн гэх хэрэгт холбогдож эрүүгийн хэрэг үүсгүүлэн АТГ-т шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн Засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЗТЯ-ны Сайд асан, одоо Ерөнхийлөгчийн дэргэд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа А.Гансүх нарын идэж уусан гэгддэг мөнгийг тооцож гаргавал баргийн монгол хүний толгойд багтахгүй биз ээ. Харамсалтай нь, эдгээр этгээдийг өнөөг хүртэл шалгаж буй гэхээс өөр ямар ч үр дүнд хүрсэнгүй
Тэгэхээр шударга ёс, тэгш эрхийг амлан гарч ирсэн эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга та энэ бүхнийг анхааралдаа авах хэрэгтэй байх. Хэрэгт татан, шалгаж эхлээд хэдийнэ гурван жил өнгөрсөн ч юу ч шийдэгдээгүй. Гэхдээ үнэхээр энэ хүмүүсийг шалгаад, ямар нэг но илрээгүй бол зарлах цаг болсон баймаар. Эсвэл үнэхээр цаг хугацаа, хөдөлмөр хүч их орох нүсэр том шалгалт юм уу.
niigmiintoli.mn
Иргэн · 2017/12/06
Ийм шударга бус юмны төлөө тэмцэх хэрэгтэй.Монголчуудаа!нэг л амьдрана шүү.Энэ хоёр нөхрийг шийтгэх хэрэгтэй.Зам тавьсан нэрээр,хувьдаа их ч мөнгө завшсан.Сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж зассан,Хэнтийд мандат илүү олгосон.

Ийм шударга бус юмны төлөө тэмцэх хэрэгтэй.Монголчуудаа!нэг л амьдрана шүү.Энэ хоёр нөхрийг шийтгэх хэрэгтэй.Зам тавьсан нэрээр,хувьдаа их ч мөнгө завшсан.Сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж зассан,Хэнтийд мандат илүү олгосон.Монголыг энэ мэт хүмүүс баллаж байна.

СХЗГ · 2017/12/04
Стандарт Хэмжил Зүйн Газрын Дарга Г.Гантөмөр гэгч нөхөр төрийн байгууллагыг самарч дуусгаж байна. Ийм этгээдүүдээс төрөө цэвэрлэх цаг болжээ.

Зочин · 2017/12/03
Бие биеэ омтороодл АН н хулгайчууд наран авгай сжг т бхдаа юу хийсин
Зочин · 2017/12/03
Бие биеэ омтороодл АН н хулгайчууд наран авгай сжг т бхдаа юу хийсин
Зочин · 2017/12/03
Бие биеэ омтороодл АН н хулгайчууд наран авгай сжг т бхдаа юу хийсин
Td · 2017/12/02
Tamgin gazrin darg ni ard tumni tulu ajil amidrltai ni zolguulaasai.setgeltei zorilgotoi baigasai da
Td · 2017/12/02
Tamgin gazrin darg ni ard tumni tulu ajil amidrltai ni zolguulaasai.
Td · 2017/12/02
Tamgin gazrin darg ni ard tumni tulu ajil amidrltai ni zolguulaasai.
Td · 2017/12/02
Tamgin gazrin darg ni ard tumni tulu ajil amidrltai ni zolguulaasai.
Td · 2017/12/02
Shine erunhiilugchduu bitgii hoshnogo shig yum songochooroi.ard tumen ajil l husch bn.hudlaa huursn tur zuurin ajil ch gh shg elii yum bitgii hutsatsgad bai.uildveruud bari.
Зочин · 2017/12/02
Ерөнхийлөгч биш шоронгийн ялтан шүү. Энэ хүн цаашаа явах замгүй. Тиймээс монголчууд цаг алдалгүй огцоруулж шоронд нь хийгээд шинэ ерөнхийлөгч сонгоод хөгжөөд явах ёстой
энхтөр · 2017/12/02
зүгээр л шалгахыг хүсэхгүй,ерөнхийлөгч болохоор 30-н гэр бүл гэсэн тааварыг ард иргэдээр таалгаж цаг хожиж хэрүүл хийж байна.Баттулга бол ерөнхийлөгч биш хэрүүл үүсгэгч нөхөр байна.
Зочин · 2017/12/02
Uls ornooroo ingj ch togloh gj hen zasag barij ter mungiig zartsuulj bsan ni tdrhoi butsaaj tulvvleh bvh taliin arga hemjeeg abaasai da absan hvmvvs ni tdorhoi uguhgui gbel tsaazaar abchihgui yu
Зочин · 2017/12/02
Х.БАТТУЛГА ШАЛГАХ ЮМ БОЛ ӨӨРӨӨ ОРООЦОЛДООД ХЭРЭГТ УНААД СҮЙДЭЭ ХОЛЬДОГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ