АМЛАСАНДАА ХҮРЧ АВЛИГАЧДААСАА САЛНА УУ, Ерөнхий сайд аа
2017/12/10
Авлига бол Эрүүл мэндийн салбарт үүссэн хорт хавдар. Одоогоор эмчлэх аргыг судлаж, туршиж байгаа ч үр дүн тун бага. Өвдсөн, өвчилсөн хэн бүхэн эмнэлгийн хаалга татмагцаа эмчийн гар дээш харуулахгүй бол үхлийн хоногоо тоолж суухаас өөр аргагүй нөхцөл байдалд амьдарч суугаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн.
Эмч нь албан үүргээ биелүүлснийхээ төлөө хууль бус шан харамж авах нь авлига. Хүн бүр мэднэ. Монгол Улсын хамгийн өндөр хээл хахуультай салбаруудын жагсаалтыг эрүүл мэндийн салбар тэргүүлж байна.
Энэ салбарын сайд нар хүртэл авлигын хэрэгт холбогдож, аавын хаалга татсаныг нь жишээ болгон дурьдаж болно. Түүнчлэн авлига авсан эл салбарын удирдах ажилтны хэргийг саяхан хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Оюунчимэг нь Эрүүл мэндийг дэмжих сангийн 2012-2013 оны хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах”, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөнөөс 14.598.750 төгрөгийг хувьдаа завшиж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Гол нь хөрөнгө завшсан нь ийн тодорхой атал хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Д.Оюунчимэг 7.694.000 төгрөгийг 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийг дэмжих санд буцаан тушааж, 5.470.000 төгрөгийг 2015 оны гуравдугаар сарын 19-нд АТГ-ын дансанд нөхөн төлсөнтэй холбоотой юм байх.
Товчхондоо зувчуулсан нь баригдаж, хуулийн байгууллагад шалгуулмагц нөхөн төлөөд л гүйцээ гэнэ. Хэрэв хэрэг илрээгүй бол зувчуулснаараа дуусаж, улс хохирдгоороо хохироод үлдэх байж. Энэ үндэслэлээр бол Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба ч буруугүй мэт. Тэр авлига авах гэж байгаад баригдсан. Авч чадаагүй газар дээрээ баригдсан учраас улсад сохор зоосны ч хохирол учруулаагүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож, бүр мань хүнийг гэм зэмгүй гэж үзэж болохуйц. Хэрэв ингээд л хэрэг шийдэгдчихдэг бол шуугиан дэгдээж, шоудаж, хэрэг үүсгэх юун. Оронд нь хамгийн их авлига авсан эмчийг оны эцэст шалгаруулж, нэмж урамшуулдаг болчихооч.
Өдгөө энэ салбарын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, түүгээр ч тогтохгүй мэргэжилтнүүд нь хүртэл хээл хахуульгүй бол хуруугаа ч хөдлөгдөггүй гэх хардлага олон нийтийн дунд байсаар байгаа. Ямартаа л хамгийн том газрынх нь дарга улсын мөнгөнөөс хэдэн зуун саяар хулгайлсан нь тогтоогдсон ч яаж ийж байгаад албан тушаалдаа үлдэж, улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон нь гайхалтай. Баригдахгүй бол идээд, баригдчихвал буцааж төлөөд л болдог бол Төрийн албан хаагчид минь бүгд авлига авч баймаар юм биш үү. Нөгөө шударга ёс чинь хаана байна аа, Ерөнхий сайдаа.
Та уг нь хулгайч нартай ажиллахгүй гэдгээ улс орон даяар цуурайттал хашгирсансан. Тамгаа авахдаа ч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх, төрийн албан хаагчийн ажлыг дүгнэх, хариуцлага тооцох, урамшуулах зэрэг асуудлаар гаргасан “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дуулгасан биш бил үү. Харамсалтай нь, үг, үйлдэл тань зөрж, хулгайчид тоонот гэрт тань орогнож байна.
Нийгмийн шуудан сонин
Сайхан юм аа · 2017/12/11
Засаг төрийн ажил одоо их амар болжээ. ТВ-н дэлгэц,цахим сүлжээгээр хулируулдаг болсон.Ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг сонгох асуудлаас авахуулаад иргэдээ хагалж талцуулах,төлөвшөөгүй залуусын итгэл мөрөөдөл дээр дөрөөлж хүссэн эрх ашигтаа хүрэх замаа шоудах гээд амархан болж дээ
Сайхан юм аа · 2017/12/11
Юуных нь амлалт билээ дээ. Өнөөдөр Хүрэлсүхийн ивээл дор залуусын дэмжих үйл ажиллагаа гээд ТВ-9-р залахтал сурталдлаа. Энэ ардчилал гэгч анх гарахдаа нэг хүнийг тахин шүтлээ түүнийг нураана гэж гарч ирсэн. Тахин шүлтүүлсэн гэх Ю.Цэдэнбал энэ тэр сэдвээр өөрийн нэмжит гэж огтоос зарлаж шоу хийж байгаагүй ээ. Нам,засгийн нэрээр л ажлаа явуулж байсан.
Зочин · 2017/12/10
М.Энхболд тэргүүтэй авилгачдаас хурдан зоригтой салах хэрэгтэй эс чадвал М.Энхболд хужаа нартай нийлж чамайг болон Монгол улсыг устаж дуусан шүү.
Өмгөөлөхийн учир · 2017/12/10
Энд бичсан шиг авилгын хэмжээн нэрлэгдэхээр их хэмжээний эд мөнгийг өвчтөнийхөө ар гэрээс нэхдэг тийм эмч байхгйү гэж найдаж байна. Хэрвээ найдах хэрэггүй үнэн бол нотолсон нотолгоог гаргаж овог нэртэй нь бичээд өг. Энэ асуудлыг хөндөж бичигч та үнэн бодит юм бичсэн юм бол юунд нэрээ бичсэнгүй вэ!? Баримт нотолгоотой үнэнээс овог нэрээ нуух хэрэг байхгүй ээ
Өмгөөлөхийн учир · 2017/12/10
Авилгалд дуртай хүн байхгүй нь мэдээж.Авилга гэдгийг өвчнөөсөө салсандаа баяралсан хүний сэтгэлийн өглөгийг,мэдээлэлд ойр байдаг онцлог, эрх мэдэлдэл зэрэгтээ дулдуйдаж хэдэн зуун саяаас хэдэн арван тэрбумын хэрэгтэй зүйлэх хэрэггүй.Авилгыг ганцхан эрх мэдэлтнүүд л хийдэг гэж томьёлдог юм билээ. Үүнийг ёстой авилга гэж зүй ёсоор үздэг "Сэрэлт "кинон дээр гардаг шиг өгч авч сурсан самвай гэгчээр баяралсан сэтгэлээ илэрхийлж өгсөн бага сага их дээ л гайгүй коникь виски л биздээ . Энэ бол авилга биш ээ , Ил цагаан өвчтөний ар гэрээс түвшинд хүрэхээр их хэмжээний эд мөнгө нэхэх нэг ч эмч байхгүй гэж баттай хэлэх байна. Аливаа үзэгдлийг шүүмжилж бичих эрх нь сэтгүүлчидэд байдагч асуудлын ялгаа заагийг олохгүйгээр хэтрүүлж,гүтэглэг болгох эрхгүй бөгөөд ёс зүйд нь ч таарахгүй ээ гэдгийг хэлж байна . Нийгмийн юмс үзэгдэлд ямар нэгэн хэм хэмжээ гэж байдаг юм шүү
Зочин · 2017/12/10
Ан женко 2 ос зайгаа аваарай
Зочин · 2017/12/10
Ан женко 2 ос зайгаа аваарай
Зочин · 2017/12/10
Ан женко 2 ос зайгаа аваарай
Зочин · 2017/12/10
Намаа самравдаа босно шуу
Zochin · 2017/12/10
Ard tumnii eruul mendeer DAiJAGNAJ bolokhgui shuu. Uvduj zovson khumuus. tednii ar ger amargui shuu dee!!!