Б.Жаргалсайхан: О.Баасанхүү бол МАНАН бүлэглэлийн хүн
2017/12/12
МАХН-аас нэр дэвшиж, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү хэсэг хүмүүсийг цуглуулж намын Их хурал хийж өөрийгөө намын даргаар өргөмжлөөд байгаа юм. Тэгвэл энэ талаар БНН-ын дарга “Буян”-гийн Жаргалсайхан байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “МАНАН бүлэглэл гуравдагч хүчинд дургуй. Ихэнхийг нь хөл орохоос өмнө “хөнөөчихдөг”. Тухайлбал Хөдөлмөрийн Үндэсний нам, Эв нэгдэл Тусгаар тогтнолын нам гэх мэт. Тэдний шүдний өвчин бол МАХН болоод байна. Аль эрт устгах гэж оролдсон ч Н.Энхбаяр байсан тулдаа тэссэн. С.Ганбаатар орж ирээд Ерөнхийлөгч болох дөхсөн. М.Энхболд шөнөжин идэж арай гэж зогсоов. Тэгэхээр дотроос нь задлах нь чухал. Тэр эрхэм үүрэг Н.Энхбаярын өмгөөлөгч асан О.Баасанхүүд тохиосон. Тэр бол МАНАН бүлэглэлийн хүн. Тийм ч учраас Эрдэнэтэд сэжиг бүхий ялалт байгуулж 49 хувийг ард түмэнд өгөхийг эсэргүүцсэн нэгэн билээ.Бүлэглэл нь үнэнч байсан хүүдээ нам авч өгч тоглуулах болжээ. Тэгээд дараа нь хэрэгцээ нь дуусангуут жорлон руу хийчих биз. Н.Энхбаярыг дахин улс төрд орж ирэх гарцыг хаах арга өөр байхгүй болсон гэдгийг МАНАН бүлэглэл мэдэж байна. Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёр олон иргэдийн сүүлчийн найдвар юм даа…” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 2017/12/12
Залуучууд хун машины хонхорт хэр зэрэгцэн олон жил явах юм бол доо Батзандан яг хэлжээ
Зочин · 2017/12/12
ЖАГАА БААСАН 2 ЯГ АДИЛХАН НОВШНУУД
zochin · 2017/12/12
baasanhuug uls toroos burmoson zailuulah htei nohoin baas