МАН-ын залуус Н.Энхбаяртай тохирохыг оролдож байна
2017/12/14
Өнгөрөгч 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дотоодын дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дотоодын самуунд идэгдсэн эрх баригч намын хувьд энэ улс орныг өөд татах нь бүү хэл улам доройтуулж байна.
Засгаа, намаа авсан эрх мэдэлтнүүд ажил гэхээсээ илүүтэй томилгоонд улайрсан өдрүүд үргэлжилсээр. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэхүү гал улам асч, өдгөө туйлдаа хүрснийг саяхан болж өнгөрсөн нууц гэмээр уулзалт хэлж өгнө. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад оролцсон 33-ын бүлгийн нөхдийн хувьд ашиг хувиа хүртэхээр хүлээж байгаа бол 32-ын бүлгийн зарим залуус ирэх 2020 онд МАН ялагдах нь ойлгомжтой гэж үзсэний учир эртхэн нүхээ малтахаар шийдсэн гэдгийг хэлж байна. Тиймээс тэд өдгөөгийн намын аппаратнаас зайтайхан шиг улстөрийн бүлэглэл үүсгээд 2020 оны ялагдлыг ажиглах үлдлээ гэсэн зүйл ярьж байна.
Үүний зэрэгцээ намаа булаалгаад буй Н.Энхбаяртай ч уулзалдсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Нам дотоодын ялагдлаа тэвчиж чадахгүй байгаа залуусын хувьд Н.Энхбаяртай байтугай чонотой нэгдсэн ч нэгдэхээр улайрсан байгааг бид бүхэн мэднэ. Тиймээс МАН-ын угшилтай олон хүнийг урвуулж одсон Н.Энхбаяртай тохирч чадаж гэмээнэ 2020 оны сонгуулийн дараа МАН-ыг өөрсдийн болгох учиртай гэдгийг бүлэг залуус сайтар ойлгосон бололтой. Харин ингэхийн тулд МАХН-аас нөлөөлөхүйц нөхдийг МАН-д элсүүлэх ажиллагааг ч ирэх 2018 оноос тууштай хийхээр төлөвлөжээ. Чухам элсэгчдэд хэрэгтэй нь хэд байгаа гэдэгт эргэлзээ төрөхөөс өөр аргагүй.
Хэрвээ ирэх 2020 оны сонгуульд МАН ялагдал хүлээвэл дүрэм ёсоор У.Хүрэлсүх намынхаа даргын суудлыг өгч таарна. Өгөхдөө тэрбээр өөрийнхөө байр суурийг хадгалж үлдээх зорилгоор хэн нэгнийг намын даргад зүтгүүлж таарна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө талын хүнийг зүтгүүлнэ. Тиймээс ирээдүйн намын даргад өнөөдрөөс бэлдэхгүй бол ахиад хоосон хоцрох магадлал байгаа учраас тэд ийн төлөвлөгөө зуржээ.
Гэхдээ нэг асуудал бий. Энэ нь Н.Энхбаяртай хэрхэн аижллах вэ гэдэг тэдний хувьд том асуудал. Хэсэг бүлэг залуус бүү хэл монголын бүхий л улстөрийн хүчнийг тэр чигт нь залгиж асан Н.Энхбаяр ах нь тийм ч найдаад явах хүн биш учраас сайтар бодолцохгүй бол хажуу бөөрнөөсөө нудруулж мэднэ. Энэ мэт улстөрийн үймээнээс харж байхад ирэх 2020 онд МАН ялагдах нь ойлгомжтой харагдаж байна. Нөгөө талаар өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал тэднийг ялалт өөд хөтлөх ямар ч боломжгүй гэдгийг ч харуулж байна. Хамгийн гол нь МАН-ын залуус Н.Энхбаяртай уулзах хэрэг байсан уу, үгүй юу гэдэгт хамаг учир бий.
Х.Бат
Шуурхай.мн
зочин · 2017/12/14
МАН угаасаа дараагийн Сонгуульд навс Ялагдах нь ойлгомжтой
mongol · 2017/12/14
MAN hechneen nvvree ugaagaad 2020 garahgvi

Монгол Ард · 2017/12/14
Залгиж гэж юу гэж байгаа юм! Захирч чадаж байсан хүнийг Эдбэгдорж л естой залгисан даа! Э. Э- нүүдийн хорт шуналын АМ Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л естой залгиад дуусгаж байхад мэдлэг чадал, тэвчээрийнхээ хүчинд Энхбаяр гуай л үлдэж хоцроод үзэлцэж байгааг шудрага ард түмэн л мэдэхээс биш, захиалгын бичигчид мэдэх ухаан ч байхгүй! Ногоон мөнгө л ногоон нүдэнд нь харагдаад байгаа шүү дээ! Залуус нь бас л мэдлэг чадвар, зохион байгуулах ур чадварыг нь ашиглаад хаячих санаатай л байгаа биш бол!? Тэхдээ энэ хүн хэдий хаягдлаа ч тэнгэр бурханы өмнө хийсэн ач буян, хэлмэгдсэн үнэн нь эерэгээр шүүгдэж, Бааснууд нь эрлэгийн өмнө эсч, үр удамд нь