Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлгийг маргааш хийнэ
2017/12/14
Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан билээ.
Тус асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд харьяалуулсан. Тэгвэл тус байнгын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран маргааш нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болжээ. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан одоо чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд мэдээлэл хийх гэж байна.