Хүргэн гэх үг нь хөвүүнээ худын газарт хүргэж өгөх гэсэн утгатай аж. Монголын эртний овог аймгуудын ёс заншилд хүргэн хүү эхэндээ хадмын талд хүргэгдэн очиж нэгэн жил тэндээ суух бөгөөд хүн чанар, ажил төрөл, эр зориг, охиныг нь халамжлан явж чадах эсэхээ харуулдаг учир жанцантай байжээ.

Энэ бүх шалгуур давааг давж чадсан хүргэн хүү хань болох охиноо дагуулан өөрийн аав ээждээ ирж өрх гэрээ барин өрхөө татуулж, цайгаа чануулах эрхтэй болох нь тэр.