Б.Хурцыг “алах” гээд хууль зөрчив үү?
2017/12/20
Тагнуулын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилсон асуудал хэсэгтээ анхаарлын төвд байх бололтой. Учир нь Б.Хурцыг томилсон чуулганы үеэр болсон явдал хууль зөрчсөн болохыг мэргэжлийн хуульчид, ажиглагчид хэлж байна.
Тэр болсон явдал нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нарын зохион байгуулсан Нээлттэй сонсгол юм.
Монгол Улсад Нийтийн сонсголын хууль гэж байдгаас Нээлттэй сонсголын тухай хууль журам байдаггүй байна. Гэтэл дээрх гишүүд ийм нэр оноогоод Б.Хурцын эсрэг хүмүүсийг Төрийн ордонд цуглууж яриулав.
Үнэндээ, тэр хуралд очиж “юм” ярьсан хүмүүсийн буруу биш. Харин хууль дүрмээ хамгийн сайн мэдэх дээрх хууль тогтоогчид хууль зөрчин барин Нээлттэй сонсгол гээчийг зохион байгуулсан нь анхаарал татаад байгаа юм.
Ер нь Б.Хурц гэдэг хүн Ж.Батзандангийн ахын тухай, Лу.Болдын талаар, Ц.Нямдоржийг ч бас ярьсан байж болно. Үүнд нь Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж нарын гишүүн гомдсон байж болно. Гэхдээ гомдлоо гээд хуулиар наадах хэрэггүй юм.
Б.Хурцын асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах, Өргөдлийн байнгын хороогоор энэ тухай хэлэлцэх эсэх талаар УИХ-ын холбогдох субьектүүд ярилцаж, хэлэлцсэн байдаг. Харин энэ нь хууль эрх зүйн хувьд боломжгүй гэж шийдсэн байгаа юм. Энэ тухай Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэрхүү Нээлттэй сонсгол гэдэг хурал дээр орж мэдэгдсэн.
Учир нь УИХ бол Монгол төрийн эрх барих дээд байгууллага. Өөрийн хуультай, дэг жаягтай. УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийн баасан гаригт хэлэлцэж баталдаг. Дараагийн даваа гаригт нь УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэнэ. Мягмар, лхагва гаригт тухайн асуудлыг Байнгын хороодоор, пүрэв, баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг номтой. Гэтэл огт яригдаагүй асуудлыг хэдэн гишүүн сайн дураараа, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулсан болж таарч байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ нь УИХ дотор үл ойлголцол яваад байгаа юм шиг, дур зоргоороо байгсад олширч, эмх замбараагүй байдал газар авч байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа юм.
Энд бас нэг зүйлийг хэлэхэд Ж.Батзандан, Лу.Болд нарын гишүүдийн зохион байгуулсан хуралд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж орж суусан. Үг ч хэлсэн. Түүнээс өмнө ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа Б.Хурцыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Энд бас л хуулийн зөрчил үүсээд байгаа юм. Уг нь Элчин сайдад нэр дэвшигчийн нэр ус, мэдээллийг Гадаад харилцааны яамнаас Ерөнхийлөгчид, Ерөнхийлөгчөөс Засгийн газарт оруулдаг. Засгийн газар хэлэлцээд тухайн нэр дэвшигчийг дэмжвэл УИХ-тай зөвшилцдөг юм байна. УИХ дэмжсэнээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Элчин сайдыг томилно. Хууль дүрэм нь ийм. Гэтэл Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хээр хөдөө ганцаараа явж байгаа юм шиг нэгэнт дэмжээд явуулсан Элчин сайдаа эсэргүүцэж яриад явааг ойлгоход бэрх байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь дэмжинэ гэдэг Ц.Нямдорж сайд дэмжээд явуулсан л гэсэн үг юм.
Энэ мэтээр Б.Хурцыг Элчин сайдаар томилсон шийдвэр тойрсон үйл явдлууд хөвөрч байна. Юутай ч энэ удаад дээрх нэр бүхий гишүүд Б.Хурцыг “алах” гээд хууль зөрчив бололтой.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
u · 2017/12/20
Зочин · 2017/12/20
Hurts gedeg humiig bi medhehgui mongolchuun tagnuuliin baiguullag iimdoroi bplchisom umuu
гийчин · 2017/12/20
төрд ямар хүнийг хэн яаж ажиллуулдагийг ард түмэн харж авлаа. Ганцхан Хурц гэдэг хувь хүнд асуудал байгаа юм биш. Нийгмийг эзэлсэн олигархи луйварчдын нүүр царайг ард түмэнд харууллаа. М.Энхболд Наранхүү тэргүүтэй авилгачдын бүх но-г Хурц мэдэж байгаа, Баасанхүү гэдэг хонин хонхорт нь явдаг боолтой, улс төрийн томоохон бүлэглэл улс орныг яаж самарч идэж байгааг харлаа, үзлээ. Одоо эдгээр дээрэмчдээс салах цаг болсон байна. Эдгээр луйварчдаас салахгүй бол Монгол улс хөгжихгүй. 25 жилийн хугацаанд хөгжвөл хөгжхөөр хугацаа өнгөрлөө. Эдгээр луйварчид гох дэгээ тавьж баяжиж байна даа.
Зочин · 2017/12/20
tsembiitel doloodog er baina
зочин · 2017/12/20
төрд ямар хүмүүс ажиллаж байгааг сая л харж мэдэрлээ батзанданд баярлаа энэ бузар булхай нийгмийн тод томруун харууллаа
зочин · 2017/12/20
ерөнхийлөгч баттулга бол хурцын шантаажинд бүрэн орсон гэдэг нь батлагдсан шүү дээ
Зочин · 2017/12/20
Захиалгын дагуу сайхан бичжээ.үгүй яахав .нэгийнх нь ч гэсэн амьдрал дээшилж бвал болж.
Зочин · 2017/12/20
Захиалгын дагуу сайхан бичжээ.үгүй яахав .нэгийнх нь ч гэсэн амьдрал дээшилж бвал болж.
зочин · 2017/12/20
Бузар жигшүүрт хэргийн эзнийг тогтоох хэлэлцүүлэг юун хууль зөрчсөн байх билээ. Энэ ёстой захиалгат бичлэг байна.
Зочин · 2017/12/20
Ард тумний эсрэг захиалгаар юм бичдэг нехдуудэд ичих нуур байдаггуй бололтой аль нас эргуул мэнд Эд херенгеерее хохирсон хумуусийг буруутгаж байгаадаа зовохоо байжээ бас нэг луйварчидын гар зел
шаабар · 2017/12/20
УИХ-ын гишүүн эрхийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь буруу гэж бодохгүй байна. Ийм бусармаг үйлдэл илэрхий хийгдээд байхад харин ч зөв хэлэлцүүлэг болсон шүү. Энэ нийтлэл ч яахав хэн нэгэн даргын захиалгаар л бичигдсэн юм байна. Тааруухан л бичиж. Ядаж яг ямар хуулийн заалт зөрчсөнийг нь хэлчихэж чадсангүй. Иргэдээс асуугаад үзээрэй. Нээлттэй хэлэлцүүлгийг буруу гэх хүн гарахгүй. Харин ч дутуу яригдлаа л гэх болов уу. Гол нь Зоригийг хөнөөх захиалга хэн өгснийг зарлах байсан юм.
Зочин · 2017/12/20
Хэдэн халтар цаас аваад захиалгаар бичдэг авилгач сэтгүүлчдийн нэг л байна манай адил алуурчинч байсан хүлээгээд авдаг улс биш байх аа
Зочин · 2017/12/20
Хэдэн халтар цаас аваад захиалгаар бичдэг авилгач сэтгүүлчдийн нэг л байна манай адил алуурчинч байсан хүлээгээд авдаг улс биш байх аа
Зочин · 2017/12/20
Хэдэн халтар цаас аваад захиалгаар бичдэг авилгач сэтгүүлчдийн нэг л байна манай адил алуурчинч байсан хүлээгээд авдаг улс биш байх аа
Зочин · 2017/12/20
Хэдэн халтар цаас аваад захиалгаар бичдэг авилгач сэтгүүлчдийн нэг л байна манай адил алуурчинч байсан хүлээгээд авдаг улс биш байх аа
Зочин · 2017/12/20
Хэдэн халтар цаас аваад захиалгаар бичдэг авилгач сэтгүүлчдийн нэг л байна манай адил алуурчинч байсан хүлээгээд авдаг улс биш байх аа
Зочин · 2017/12/20
ta metiin ylihgui saituud buunii nohoi bolloo geed ta nariin ugiig ydarshan ard irged l sonsoh baih
Зочин · 2017/12/20
ta metiin ylihgui saituud buunii nohoi bolloo geed ta nariin ugiig ydarshan ard irged l sonsoh baih