"Маск" про­дакшны шигтгээ болсон дөрвөн сайхан бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь жүжигчин А.Гэрэлцэцэг билээ. Түүнийг үзэгчид нэг хэсэг жүжигчнээс нь илүүтэйгээр 25-р суваг телевизээс эрхлэн гаргадаг  "Их хотын үдэш" нэвтрүүлгийн хөтлөгчийн дүрээр нь сайн таньдаг. 

Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа охид, бүсгүйчүүд өөрсдийгөө барби хүүхэлдэйтэй адил болгох гэж оролдох болж амьд барби хэмээн өргөмжлөгдөх болсон.

Тэгвэл манай улсын амьд барби хараахан тодроогүй байсан юм. Харин өнөөдөр цахим сайтуудаар "Маск" продакшины жүжигчин А.Гэрэлцэцэгийн энэхүү зураг тавигджээ. Уг зургийг харсан хүн бүр яг барби шиг харагдаж байна хэмээн уулга алдаж байгаа гэнэ. Ийнхүү улс орон өөр өөрсдийн амьд барбитай болоод байгаа энэ цаг үед Монгол улсын амьд барбигаар залуу жүжигчин А.Гэрэлцэцэг тодроод байгаа бололтой.

Түүнийг төрөлхийн хөөрхөн бүсгүй шүү дээ. Барби хүүхэлдэйг дуурайлгаж будсан нь үнэхээр адилхан болжээ гэж хэлэх хүмүүс олон байна.


Д.Ана