Утаагаар улстөржих хэрэггүй
2018/02/07
Монгол орон нар салхиар алдартайг гадаад дотоодын хүн бүхэн мэднэ. Баян хангайн дунд орших нийслэл Улаанбаатар хотод улсын хүн ардын олонх амьдрах боллоо.
Хотод жил бүрийн арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хүйтэрч, айл өрх бүр гал түлж, гэр орноо дулаацуулж амьдардаг. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хотын утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараах санал тавина, дэмжинэ гэж хэдэн удаа хэлэв.
Түүнийг ингэж улс төр хийж байгаад ард иргэд маш их дургүйцэж байгааг хэлмээр санагдлаа. Нийслэл хот 1950, 1960-аад оныг бодвол бараг утаагүй болж байгааг миний хувьд биеэрээ туулж, нүдээрээ харж байна. Би 1950 онд хот гэдэг их айлыг анх үзэж байв. Энэ үед айл бүр долоо хоногт нэг удаа гэрийнхээ утааг шүүрддэг байсан.Одоогийн гэр хорооллын утааг 1990-ээд оны эхээр Ардчилсан нам гарч ард иргэд нутаг дэвсгэрээ сонгох эрхтэй гэж өндөр дуугаар уриалснаар хөдөө орон нутгийн иргэд нийслэл хотод шилжин ирж, утааг үйлдвэрлэгчид хэмжээгүй нэмэгдсэнийг хүн бүхэн мэднэ. Урьд өмнө хөдөө орон нутгаас айл өрхийн нэг хүн 26 төгрөг төлж аймгийн захиргааны тогтоол хотын захиргааны зөвшөөрлөөр шилжиж ирдэг дэг журамтай байв. Шилжиж ирэгсдийн олонх нь хотод үр хүүхдээ бараадан амьдрах, олон сар жилээр эмчилгээ хийлгэх хүмүүс зонхилж байв. Энэ бүхнийг хүний эрх гэдгээр халхавч хийж ямар ч зөвшөөрөл хяналтгүй шипжих хөдөлгөөн өрнөснийг хотын зарим нөхөд шүүмжилж, нийслэл хот ачааллаа даахгүйд хүрч автобус хүрэлцэхгүй, мах, сүү дутагдах болсныг үл тоож, хүний эрх гэдгээр хэрэгсэхгүй байв. Гэтэл саяхан УИХ-ын чуулганы үеэр Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат “Гэрийн яндангаас хар утаа гаргасан айл өрхийг торгоод байх хатуу хууль гаргахыг шаардаж, урдахаа мартаад унтаад сэрсэн юм шиг загнаж байв. Энэ бол цаад агуулгаараа Монгол Улсыг устгах гэсэн утга агуулж байх шиг ойлголт төрүүлэв. “Үгээ олж хэл, үхрээ олж мөөр” гэж хэлмээр байх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хурлаа тараах санал санаачилга гаргаж байгааг сонсоод ёстой гонжийн жоо гэмээр санагдав. Нөгөө талаар Ерөнхийлөгчийг “Өөрийнхөө толгойгоор ажиллаасай” гэх хүний хардлага их байна шүү.
Засгийн газар, Монголбанк болон улсынхаа сан хөмрөгийн уутыг уруу нь харуулж сэгсэрсэн улс эх орноо өр төлбөрт оруулж дараагийн засаг нь тэр өрийг нь төлөхийн тулд татвар хандив олох гэж хуруу хумсаа барж байхад хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хүмүүст хариуцлага тооцохын оронд ивээлдээ авч нэр хүндээ алдахын хэрэг Ерөнхийлөгчид юу байна гэж олон нийт ярьж байна. Ер нь утааг арилгах, бууруулах гол арга бол иргэний эрх, үүргийн харьцаа алдагдсаныг засах явдал юм. Иргэд эрхээ эдэлж байна гэж хотод дуртай газраа бууж, утаа үйлдвэрлэн улс эх оронд гай тарьж байна. Иймд хамгийн түрүүнд Хүний эрхийн хороог Иргэний эрх үүргийн нэгдлийг хангах хороо болгож, Монголын иргэн бүрийг эх орныхоо өмнө хүлээх үүрэгтэй болгох шаардлагатай болжээ. Ерөнхийлөгч бол ард иргэдийн эв нэгдлийг илэрхийлэгч гэж Үндсэн хуульд заасан биз дээ. Иймд Ерөнхийлөгч Үндсэн хууль дээр гараа тавих биш түүнийг хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эв нэгдлийг бэхжүүлж, иргэн бүрийн эрүүл ахуйн нөхцөлийг хангах үүрэгтэй болгох нь чухлаас чухал байна шүү.
Олхонуд Б.Жигжидсүрэн
e · 2018/02/07
Ene odoo yum hiij chadah hun bish bolood yavchlaa.ganbaatar l garah baisan yum.m enhbold bol buur solioruulah baisan.
Битгий солиор · 2018/02/07
Битгий солиор. Утааг ярихгүй бол юу ярих юм
Битгий солиор · 2018/02/07
Битгий солиор. Утааг ярихгүй бол юу ярих юм
Мийшаа · 2018/02/07
Энд үнэн л юм бисэн байна. Х.Баттуга саяхан сайд байхдаа дийлээгүй, харин ч Засгийн газраараа зуух тараах нэрээр асар их хөрөнгө урсгасан, урсгасан ч гэж дээ "идчихсэн" шүү дээ. 20 орчим жил яриад дийлээгүй утааг 2 жил жил ч болоогүй УИХ, дөнгөж 100 хоносон ЗГ цэгцэлчихсэн байх ёстой болж байна уу? Энэ Ерөнхийлөгч гэх хүнд өөрийн ухаан байна уу? Эрүүл саруулаар сэтгэдэг байтугай нилээд мангар хүн ч ойлгох юмыг улс төржүүлээд хүн ардаа талцуулаад хуваагаад нэг л биш ээ. Харин өргөсөн тангаргийнхаа эсрэг юм яриад яваа ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулбал яасан юм бэ? Монголын сонгогчдын тоо 2 сая гаруй. Мань хүний авсан санал эдгээрийн 30 орчим хувьтай л тэнцэнэ. Тэгээд ард түмнээс сонгогдсон гээд томроод байх хэрэггүй. Сонгоогүй хүний тоо саналаа өгснөөс чинь 2 дахин олон гэдгийг бүү март. Зүгээр л УИХ, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж ядарсан эх орноо өөд нь татахыг хичээ. Энэ бол сонгогч миний үг. Сонгогдоо сонсоно гээ биз дээ. Ам ажил хоёр чинь зөрөөд байвал бид огцруулах гарын үсэг цуглуулна шүү гэдгийг сануулчихъя. Яах ийхийн зуургүй Танд саналаа өгсөн хүний тооноос хамаагүй олон хүний гарын үсэг бэлэн болно гшэдгийг бүү март.
зочин · 2018/02/07
Англи өчнөөн жил утаатай байсан гэдэг Бээжин тэргүүтэй Хятадын хотууд манайхаас хэд дахин бохир агаартай байв.Хүнд үйлдвэрийн хар тугалга,мөнгөн ус.зэрэг химийн хорт бодис нь тэнд маш их.Утаа нь хортой ч тодорхой хэсэг улам хөгжөөгөөд бизнес улс төр хийгээд байна.Сайт,тв-р гарч буйг харсан юмны учир ойлгохгүй бухидаж стрессдех нь их болжээ.
Irgen · 2018/02/07
Unen ene eronhiilogch neg buruu l yum ehleed baih yum
Х · 2018/02/07
Ер нь энэ маягаар бол еронхийлогчийн институц мафжсан булэглэл болох бхаа
Х · 2018/02/07
Ер нь энэ маягаар бол еронхийлогчийн институц мафжсан булэглэл болох бхаа
Ж · 2018/02/07
Женко оорийн жинхэнэ хулгайчдаа хажуудаа авлаа одоо яахуу тэмцэхуу