Ц.Нямдорж: “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг улстөржүүлж, 49 хувийн хулгайг булах гэж байна
2018/02/09
Лондон хотын олон улсын Арбитрт хянагдаж байгаа маргааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Хууль зүй, дотоод хэргийн яам Лондоны олон улсын Арбитрт хянагдаж байгаа маргаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлж орсон гэх мэдээлэл яригдах боллоо. Үнэхээр орсон юм уу?
-Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар хуралдаанд оролцоогүй. Энэ маргаанд “Эрдэнэт үйлдвэр” нөгөө талаас “Стандарт” банк оролцсон.
-ХЗДХ-ийн яамнаас ажлын хэсэг гаргачихсан байгаа гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т юу болсныг судалж байгаа. Түүнээс маргаанд оролцох ажлын хэсэг биш. Юу болсныг нь Засгийн газарт танилцуулах л үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан.
-Тухайн үеийн Засгийн газрынхантай хариуцлага тооцох уу?
-Аль 2013 онд анх үүссэн маргаан юм билээ. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, АН Засгийн газар барьж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Ц.Даваацэрэн томилогдсон. Маргаанд тэд нар өөрсдөө орсон. Ноднин хүртэл шүүхийн маргаан нь яваад одоо ч яригдаж байгаа асуудал шүү дээ. Энд улстөржүүлээд байх шаардлага байхгүй. Тухайн үедээ шалгаж, шоронд хийх хүмүүсээ хийгээд Ш.Батхүү гэдэг хүн суусан шүү. Баахан бензин колонктой байснаа түүнийгээ хураалгасан. Банктай байснаа хураалгасан. Сүүлд нь тэр хөрөнгийг нь хаашаа гувчуулсныг бүгдээрээ мэдэж л байгаа. Тэр үед сайд байсан Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, Засгийн газар нь анхаарах ёстой бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь гээд хоёр тийшээ саваад байж болно. Одоо бол асуудлын цаана яаж хохирол багатай гарах вэ гэдэг байна. Эцсийн дүндээ мөнгийг нь төлөх ёстой, авсан хүн нь Ш.Батхүү гэдэг хүн шүү. Тэр хүний хөрөнгийг нарийвчлах, хууль хяналтынхан хэргийн учрыг олох асуудал байгаа. Гэхдээ нэг л юм мэдрэгдээд байгаа юм. Үүнийг улстөржүүлж 49 хувийн хулгайг булах зохион байгуулалт явагдаад байгаа.
-Та энэ хэрэгтэй холбогдох материалыг ил болгох уу?
-Энэ чинь нууцын асуудал. Би дэлгэдэггүй юм. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой төрийн өмчийн хорооны асуудал нууцаас гарсан тохиолдолд ил болгох асуудал яригдана.
-Арбитраас Д.Сугар болон Ч.Ганзориг нарын гарын үсгийг мөн байна гэдэг шийдвэр гаргасан юм уу?
-Тэнд тийм шийдвэр гарсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Баахан гарын үсэгний асуудал яригддаг. Жинхэнэ биш, хуурамч л гэдэг. Үүнд хариулах ёстой газар нь Авилгатай тэмцэх газар, хянаж байгаа нь Прокурорын ерөнхий газар. Би болон манай яамны албан тушаалтнууд энэ хэрэг рүү орох ямар ч эрх байхгүй. Хуулийн хувьд хаалттай. Тэр Лондоны Арбитрийн маргаанаас ямар дүгнэлт гарсан нь Монголын Засгийн газарт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-т л байгаа болов уу.
-Засгийн газарт танилцуулахгүй байгаа юм уу. Уг нь Засгийн газрын өмч биз дээ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ээс Засгийн газарт ийм шийдвэр гарлаа гэдэг ерөнхий бичгийн танилцуулга өгсөн.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Зочин · 2018/02/10
51 хувийг барьцаалсан эзэн нь Нямдорж юм байнаа
Зочин · 2018/02/10
51 хувийг барьцаалсан эзэн нь Нямдорж юм байнаа
Зочин · 2018/02/10
51 хувийг барьцаалсан эзэн нь Нямдорж юм байнаа
Зочин · 2018/02/10
51 хувийг барьцаалсан эзэн нь Нямдорж юм байнаа
Зочин · 2018/02/10
51 хувийг барьцаалсан эзэн нь Нямдорж юм байнаа
Энхтөр · 2018/02/09
Энд яригдаж байгаа булхайн асуудалын чинь жинхэн луйварчин эзэд нь Баяр,Сугар,Ганзориг нар биш Элбэгдорж тэргүүтэй нөхөд байгаа юм бишүү? нөхөдүүд минь ээ
Зочин · 2018/02/09
МОНГОЛ УЛС АРД ТҮМЭНИЙ ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛЧИХААД БАЙХАД ЮУНЫ ЧИНЬ УЛСЫН НУУЦ ЯРИАД БАЙНА АА ХУЛГАЙЧ НАРЫГ ХАМГААЛАХ АРГА ЮМ БИШ ҮҮ НААДАХАА УИХ ААР ИЛ НЭЭЛТТЭЙ АВЧ ХЭЛЭЛЦЭЭЖ МОНГОЛЫН АРД ОЛОН ШААРДАЖ БАЙНА
хүн · 2018/02/09
Нямдоржийг гайгүй шударга хүн юм гэж боддог байлаа. Баяр нарыг хамгаалах гээд байхыг бодоход өөрөө түүнд оролцож ашиг авсан байх. юу яасны чинь шударга, худлаа хоосон дүр шивдээ, зайлуул