"Эрдэнэт"-ийн асуудлаар арбитрт давж заалдах эрхгүй болжээ
2018/02/20
Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авснаас маргаан үүдэж, Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэн, манай улсын тал ялагдал хүлээсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт" үйлдвэр зээлийн үлдэгдэл төлбөр болох 51 сая ам.доллараас гадна бусад төлбөрүүд багтаж, нийтдээ 102 сая ам.долларыг төлөхөөр байгаа юм. Уг төлбөрийн хүү өдөр бүр өсч байгаа бөгөөд нэг сард 700 мянга орчим ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.
Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Арбитрын шийдвэр эцэслэн гарсан. Давж заалдах боломж байгаа ч төлөх ёстой мөнгөнийхөө тодорхой хэмжээний барьцаа тавих шаардлагатай гэдэг зүйлийг хэлж байсан. 51 сая ам.доллар учраас ийм их хэмжээний мөнгө барьцаанд тавих боломжгүй. Тиймээс давж заалдах эрх авч чадаагүй. Английн шүүхээр явж байгаа процессын зарим нэг зүйл дуусаагүй байгаа ч Арбитрын эцсийн шийдвэр тодорхой нөлөө байхгүй гэж дүгнэж байгаа” хэмээн тодруулга өгчээ.
Мөн тэрбээр “Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас бид төлөх нь ойлгомжтой. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг олон арга бий. Тиймээс энэ асуудлаа “Эрдэнэт” үйлдвэр хурдан шийдээд явах ёстой. Тэгвэл бидний төлөх мөнгө нэмэгдэхгүй.
Сүүлийн үед Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэх ойлголт олон нийтийн дунд их байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг. Тиймээс магадлал багатай зүйлд найдаад цаг хугацаа алдах хэрэг байна уу гэдэг нь асуудал. Төлбөрөө ямар байдлаар, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр болон Засгийн газрын түвшинд ярилцаад хурдан шийдвэрээ гаргах ёстой” хэмээсэн байна.
А.Алиман
Эх сурвалж: "Өглөөний сонин"
zochin · 2018/02/20
bugdeeree niilj bgaad toloe doo yamar Erdenetee aldaltain bish
СОНГОГЧ · 2018/02/20
ЗЭЭЛ АВСАН, ЗЭЭЛ АВАХАД НЬ ТУСАЛСАН ЭЗДЭЭР НЬ АВСАН ДОЛЛАРЫГ НЬ ЗОХИХ ХҮҮ, ТОРГУУЛЬТАЙ НЬ БУЦААЖ ТӨЛҮҮЛ. ДАХИЖ ИЙМ АСУУДАЛ ГАРАХГҮЙ.
ЗОЧИН · 2018/02/20
ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЦААЛЖ ТАВЬСАН ОЧИРХҮҮ - ГЭДЭСНИЙ ЦАГААН ХОРХОЙГ ОЛЖ МӨНГӨӨ ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ . . , ХҮН МУУТАЙ АРЧААГҮЙ . . 2 ЗДА ...
төрөө цэвэрлэе · 2018/02/20
ЭНЭ С. Баяр тэргүүтэй зээлд эрдэнэтийг тавихад тусалсан авлигачдын хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох ёстой доо