Хүний биен дээр нааж болох дэлгэц зохион бүтээжээ
2018/02/20
Токиогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд хүний арьсан дээр нааж тогтоож болох хэт нимгэн, уян дэлгэц зохион бүтээжээ. Энэ тухай Японы телевизийн "Эн-Эйч-Кэй" суваг мэдээлсэн байна.
Ердөө 1 мм-ийн зузаантай, бичил диодуудаас бүрдэх уг дэлгэц нь 6x10 см-ийн харьцаатай шархны наалтыг санагдуулна. Эрдэмтдийн ярьснаар, дэлгэцийг хүний гарын ар дээр наасан ч гэсэн биед ямар нэгэн таагүй байдал үүсгэхгүй гэнэ. Дэлгэцэн дээр мессеж уншиж болохоос гадна дүрс бичлэг үзэх боломжтой аж.
Судалгааны багийн ахлагч, профессор Такао Сомэй-гийн ярьснаар, ийм дэлгэцийг амьдрал ахуйд өргөнөөр нэвтрүүлснээр бүх насны хүмүүсийн хувьд мэдээлэл хүлээн авах боломж нэмэгдэх ажээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг