Поп Ж.Батзандан
2018/02/27
УИХ-ын гишүүн Ж.Батзандан попорч дуусахгүй нь бололтой. Тэрбээр өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, “ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхгүй” гэж мэдэгдлээ.
Мөн нэгэн цагт ахан дүүс явсан гэх Ерөнхий сайд асан С.Баярын “Шүүхийн үүдэнд уулзъя” гэсэн үгийг нь мушгин гуйвуулж, “Би залуу хүн, тантай хамт эрлэг рүү явах болоогүй байна. Та яарч байгаа бол өөрөө явж болно” гэсэн утгатай юм ярьж явна. Б.Хурц энэ сарын 6-нд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгсөн. Учир нь, УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, түүнийг “Д.Энхбатын үхэлд буруутай, хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял оноосон нь Б.Хурцын хийсэн ажил, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн ч Б.Хурц гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж “ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн шаардлага тавьсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр мэдээлэл хийж, Б.Хурцаас уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдэж, “Би ТЕГ-ын ажилтан болон жирийн иргэдээс гомдол, өргөдөл ирсний дагуу Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн. Энэ үеэр түүнтэй холбоотой маш олон асуудлыг ярьсан. Үүнийг нь хэлсний төлөө намайг “Уучлалт гуйх ёстой” гэж шүүхэд хандсан юм байна. Харин Баянзүрх дүүргийн шүүхээс “УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй, няцаалт хийх ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Би Б.Хурцаас уучлал гуйхгүй, няцаалт хийх ч шаардлага байхгүй гэж үзсэн учраас Нийслэлийн шүүхэд давж заалдана” гэж мэдэгдлээ. Ж.Батзандан УИХ-ын гишүүн хүний хувьд ийнхүү шүүхийн шийдвэрийг үл тоон залуусын дунд муу үлгэр дуурайл үзүүлж байгаа нь жудаггүй эр хүний шинж гэлтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд “Жаст"-ын Ш.Батхүүгийн барьцаалж, баталгаа гаргуулсан асуудалд тухайн үед Засгийн газар, Ардын намыг удирдаж байсан С.Баярыг хамруулан шалгаж ёстой” гэснээр түүнийг мөн л нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгөхөд хүргэсэн. Энэ мэт энд тэндгүй үсчин дайрч, хүн бүртэй шөргөөцөлдөх нь түүний гэм биш зан бололтой юм. Дараа нь хэн рүү дайрч попрох бол...
М.Энх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Gena · 2018/02/27
Batzandan zuv yum yaridag uneheer luivarchid denduu bolj bna mongolchuud temtseh tsag bolson
Gena · 2018/02/27
Batzandan zuv yum yaridag uneheer luivarchid denduu bolj bna mongolchuud temtseh tsag bolson
ЗОЧИН · 2018/02/27
ЧИ ЗҮГЭЭР Л БАЯРЫГ ЭФИРТ ХАЛЗ ЯРИЛЦЛАГАД УРЬЧИХ . . . - ирэхгүй бол яваад оч ...
ЗОЧИН · 2018/02/27
АДГИЙН ЗАРГА АРАВ ХОНОГТОЙ ГЭЖ , БАТЗАНДАН Ч ХЭЛЭХ ҮГЭЭЧ ОЛИГТОЙХОН ХЭЛЧИХЭЖ ЧАДДАГГҮЙ ГУРАЙ ЗАРГАЧ БАЙНА , - СЛАБОВАТ ТЫ , КАША МАННАЯ . . . " ЗАВАРУХА " . . .
зочин · 2018/02/27
Энэ амьтан үгийн утга ойлгодоггүй юмуу шүүхийг эрлэг гэж боддог юмуу.Ямарч байсан бодлогогүй л бичдэг таваарш байналээ
Зочин · 2018/02/27
попроно гэж юу гэж бгаан,муу лалрийн гахай сэтгүүлч Ганчимэг согтуу Баярын боовыг нь хөхөж хэдэн зоос авч дээ
Зочин · 2018/02/27
Ж.Б сайн залуу шүү. Ард түмэнд нэр хүнд сайтай даа.