Монгол Улсын экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн сард томилжээ. 

Тэрбээр Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа цаазын ялыг халах тухай санаачилга гаргаж,  УИХ холбогдох эрх зүйн зохицуулалтыг баталсан.

Цаазын ялын эсрэг олон улсын комисс нь 2010 онд Мадрид хотноо Испани  улсын санаачилгаар байгуулагджээ. Тус байгууллага нь хүний эрхийг хамгаалах олон улсын хууль эрх зүйгээр ажилласан туршлагатай эвсэл цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан хараат бус 16 бүрэн эрх төлөөлөгчөөс бүрддэг. Тус байгууллага нь дэлхийн 18 оронд дэмжих байгууллагуудтай.

Erennews.mn