АН-ын дотоод сонгуулийн хүрээнд Үндэсний бодлогын хороо цусм сэлбэгдэж, шинэчлэгдэх учиртай. Гэхдээ шинэчлэл нэрийн дор С.Эрдэнэ намдаа их цэвэрлэгээ хийж байна гэж харах намын гишүүд байгаа юм.

Ямартай ч эл сонгуулийн буянаар Ш.Батбаяр, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, М.Батчимэг, Н.Батбаяр, Да.Ганболд нарыг “тэтгэвэр”-т нь гаргахаар болж байна. Өөрөөр хэлбэл, тэд ирэх сонгуульд нэр дэвших боломж үгүй боллоо. Учир нь АН-ын дүрмээр бол Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож чадаагүй бол УИХ-ын сонгуульд оролцох эрхгүй гэх заалттай. Мөн тэдэн дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нэмэгдэв. Тэрбээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татжээ. Мөн УИХ-ын гишүүн асан А.Бакей ч ийм шийдэлд хүрсэн байна.

niigmiintoli.mn