Монгол Улсаас Шведийн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Энхсайхан АТГ-т мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ тухай: "АТГ-аас яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл явж байсан нь худлаа шүү. 

АТГ-аас гэрчээр дуудсан албан бичиг 3 дугаар сарын 14-нд надад ирсэн. Тэр үед ажилтай байсан учраас АТГ руу ярьж хугацаагаа товлоод, өнөөдөр ирж гэрчийн мэдүүлэг өглөө. Нэлээд урт, 9 оронтой тоотой хэрэг дээр гэрчийн мэдүүлэг өгсөн.  Гол нь үнэн зөв мэдээллийг АТГ өөрөө өгөх хэрэгтэй. Гэрчээр мэдүүлэг авч байгаа мөртлөө яллагдагчаар татсан гэж  олон нийтэд ойлгуулж болохгүй. Энэ нь авлигатай тэмцэж байгаа хүмүүст өөрсдийнх нь нэр хүндэд ч хор хөнөөлтэй хэрэг" гэв.

 

Э.Мягмар