АТГ-ын даргад Б.Билэгт, Д.Дорлигжав нар яригдаж байна
2018/03/29
АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар түүнийг чөлөөлж, шинэ даргыг нь томилох аж.
Хуулиараа АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ хэлэлцэн батлах учиртай. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад генерал Б.Билэгт, хуульч Д.Дорлигжав нарын нэгийг нэр дэвшүүлэх бололтой.
Б.Билэгт ЗХУ-ын Эрхүү хотын УААДС төгссөн бөгөөд МоАХ-ы дарга, ХХААҮЯ-ы газрын дарга, Монголын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын дарга, Тагнуулын Ерөнхий Газрын Дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын Дарга, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргаар тус тус ажиллаж байсан нэгэн юм.
Харин Д.Дорлигжав нь МУИС төгссөн хуульч бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Батлан Хамгаалахын Сайд, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий Захирал, АН-ын дарга, Улсын Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, "Билэг" дээд сургуулийн багш, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, Дотоод Хэргийн Сайдаар ажиллаж байсан билээ.
П.Мандах
sonin.mn
uran · 2018/03/30
yo ed naraar l dutaad bgaa yum bhdaa uur shine hun tavij boldoggui yum uu
зочин · 2018/03/30
нүглээ арлагхын тулд сайн ажилах хэргтэй ард түмэн хараж байгаа шүү онцгой хийх хэргтэй
Иргэн. · 2018/03/30
Энэ хоёр нүднитй булайгаас өөр хүн алга уу???...
ЗОЧИН · 2018/03/30
ИНГЭХЭЭР ЧИНЬ АЖИЛ ЯАЖ ЯВАХ ВЭ? ДАНДАА АВИЛГАЧ, ШУНАЛТАЙ, ХОРЧИН НӨХДҮҮД ТАВИАД УРАГШ АЛХАХ УУ?
Demjigch · 2018/03/30
Medeej Dorligjav hamgiin bolomjiin ner devshigch. Tereer huuli, huchnii baiguullagad hiisen ajiltai, bas ch shudraga, hatuu samar shuu. Avilgachdtai temcej chadnaa, Demjij baina.
Зочин · 2018/03/29
Мэдлэг боловсролтой чадалтай залуучууд зөндөө байгаа биз дээ. Тэд нараас л тавих хэрэгтэй. Дээрхи нөхөд одоо болно. Шинэ сайн хүн хэрэгтэй байна!!!
Өвөө · 2018/03/29
Үнэхээр энэ 2-ын нэр яригдаж байна уу? Эсвэл сэтгүүлчид нь таамагаа бичээд байна уу? Энэ 2-ын хэн нь ч хийж болохгүй хүмүүс. Ер нь нөгөө л 200 гэл бүлийн хүмүүс шүү дээ. Монголд Энэ албан тушаалд ажиллачих сайн залуучууд байгаа шүү дээ. Энэ хэдэн нөхөд нэг өндөр албан тушаалаас нөгөө нисэж байдгийг больчих хэрэгтэй. Томилогдоод юу ч хийхгүй.
Иргэн · 2018/03/29
Атг дарга хиичих арды хүүхэд байхгүй байна уу.атг дарга бол одоо,иин энхжаргал шиг иим сул дорой хүн байж хэрхэвч болохгүй .элбэгдорж хурцын нь хүн байж болохгүй .
Зочин · 2018/03/29
Больж үз хүн мундсан биш.