Монголын улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, профессор, Монголын дуурийн урлагийг үндэслэгчдийн нэг  Г.Хайдавыг  Монгол улсад танихгүй хүн  байхгүй билээ.  Залуу  нас зүрх сэтгэлээ урлагт зориулсан  түүний  хувьд  олон зуун гарын шавьтай.  Тэрбээр СТА, дуучин Ө.Цэрэнчунтыг   өөрийнхөө отгон шавь  гэдгийг  нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан юм. Тодруулбал СТА, дуучин Ө.Цэрэнчунтыг   2008 онд “Залуу нас” тоглолтоо хийж байхад TВ-9 телевизид өгсөн ярилцлагдаа “МИний отгон шавь тоглолтоо хийж байгаад баяртай байна” хэмээн  ярьж байсан юм.

Тэгвэл  Г.Хайдавын отгон шавь, СТА, дуучин Ө.Цэрэнчунт  эх орондоо өөрийнхөө тав дахь бие даасан тоглолтыг хийх гэж байгаа гэнэ.  Тодруулбал “VIP 100”   тоглолт нь энэ сарын 19-ны өдөр  “IVY” ресторанд  тоглогдох юм. Тоглолтод “Маринский” театрын  гоцлол дуучин Маргарита Иванова  хамтран оролцож байгаа бөгөөд төгөлдөр хуурчаар Испанид  олон жил уран бүтээл туурвиж буй Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг оролцож байгаа ажээ. 

Дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдийг  мэргэжлийн өндөр түвшинд хүргэх энэхүү тоглолтын дэлгэрэнгүйг  та 9909-6295 дугаарын утасаас лавлаарай.