Монголын рок, алтернатив урсгалд өөрийн орон зайг хэдийнээ бий болгож, олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр хорь орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар яваа “Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо “ЧОНО 2018”  нэртэйгээр 04 дүгээр сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болжээ.

   “Чоно” хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ”, “Үнэнч амраг” зэрэг олон арван дууг сонсогч фенүүдийнхээ сэтгэлд хүргэж, хит болгон эгшиглүүлж чадсан бол сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ анхаарч, “Хар сарнай” хамтлагтай хамтран “Бүтээнэ сөнөөнө” дууг шинэчлэн дуулсны зэрэгцээ “Эв нэгдэл”, “Чин үнэнч хайр”, “Уухай”, “Уучлаарай би чамд хайртай”, “Хүсэл” зэрэг уран бүтээлүүдийг сонсогч, фенүүддээ хүргэсээр байгаа билээ.

   Ийнхүү “Чоно” хамтлагийн ертөнцөөр аялаж, хуучны сайхан хит дуунууд болон сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдтэй нь хамтдаа байх үнэнч сонсогч, фэнүүдийг нь урьж байна.

♫ЧОНО 2018♫
Хэзээ ► 2018.04.20-нд
Хаана ► CROCUS Event Hall-д
Эхлэх цаг ► 19:00 цагт
------------------------------------------------
Тасалбарын үнэ :
1-р давхар / 30.000₮
2-р давхар / 70.000₮
1900-1950 ►Үнэгүй хүргэлт
------------------------------------------------
Дэлгэрэнгүй мэдээлэлийг ► 91918599