"Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэж байна
2018/04/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт, Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор байв. Харин УИХ дахь АН-ын бүлэг уг хэлэлцүүлгийг хойшлуулж өгөх санал ирүүлжээ. Учир нь АН-ын ойн өдөр өнөөдөр тохиож байгаа. Ойн арга хэмжээтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаандаа оролцож амжихгүй аж. Ерөнхий сайд мэдээлэл хийх үед УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт танилцуулах тухай хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулахаар боллоо.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.