Тэр балиар эмэгчинг яаж үзэн ядахаа больж тайван сайхан амьдрах юм бэ?
2014/01/15
Гадаадад найз залуутайгаа хамт сурдаг охин байна аа, найз залуутайгаа үерхэж хамт амьдраад жил хагас болж байна. Уг нь эхэндээ бид 2 сайхан байсан ч өнгөрдөг 9н сараас шинээр ирсэн 1р курсынхэнтэй учир зүггүй найз нөхөд болоод л сүрхий яваад байв. Би хамт амьдардаг болохоор, аль болох хамт байх хугацаа, хувийн орон зайгаа тэнцвэржүүлэхийг хичээж найз нөхөдтэйгөө гарахад нь уяатай юм шиг дагаад байлгүй итгээд гаргадаг, өөрөө ч гардаг. Урьд нь энэ тал дээр асуудал гарж байгаагүй болохоор огт эргэлзээгүй юм.
Гэтэл 10 сард нөгөөдүүлтэйгээ 6 хоног тасралтгүй гадуур явдаг юм байна, тэр нь яг 7 хоногийн амралт байж таарсан юм л даа. 6 дахь хоног дээрээ гарах гэхэд нь уйлаад чи надад амралтынхаа ганц өдрийг зарцуулчихгүй ямар муухай юм бэ гээд хэрэлдэж аргадаж, надтай үлдээч гэж гуйж байхад надаас мөнгө зээлээд гараад явчлаа. Үдээс хойш 4,5 гээл хүрээд ирнэ тэгээл хоёулаа хамт байна гээд. Итгээд явууллаа, 5 гээд ирсэн ч надад ирснээ хэлэлгүйгээр буцаад 6 өнгөрөөгөөд гараад явчлаа, чи одоо яаж байгаан, гээд уурлаад мсж бичтэл миний харьсныг яаж мэдсийн гэнэ, гүэ энэ эрчүүд бид нарыг одоо тийм тэнэг гэж боддог юм байх даа, нэг байранд амьдарж байж. Тэгснээ өөр найзуудтайгаа байна удахгүй очино гээд утсаа таслаад шөнийн 3 өнгөртөл тас таг. 2 найзруу нь утасдтал хаана байгааг нь мэдэхгүй байна аа гэв, тэгсэн нөгөөх чинь шөнийн 3 өнгөрч байхад орж ирснээ нөгөө миний залгадаг 2 найзтайгаа байсан юмаа гэвээ. Би ч уурлаад би тэр 2 луу чинь залгасан, чамайг хаана байгааг мэдэхгүй байна гэсэн гэсэн чинь юу яриад байгаа юм бэ, би 00 орчихсон байсан юм байлгүй тэд нар одоо ч нөгөө өрөөнд юм яриад сууж байна ороод хар энэ тэр гээд л өөрийгөө үхэх гэж байгаа юм шиг өмөөрөв.
Улаан цайм худлаа яриад байгааг нь харахаас ч дургүй хүрж би чамаас саллаа гэж хэлээд гараад өөрийнхөө өрөөнд ирээд унтлаа. 10 хоног харьцсангүй, миний бие өвдөж үнэхээр маш хэцүү байсан. Найз залуугаа санаад л үнэндээ л эргэж нийлэхийг хүсч байсан, манай хүн ч намайг эмнэлэг дээр эргэж ирээд, хоол унд энэ тэр зөөсөөр буцаад нийлсэн. Тэгээд нийлээд л заза тэр өнгөрсөн явдлыг мартая хайрдаа итгэе гээд л буцаад сайхан болж байтал өөр нэг хүнээс нөгөө шинэ найзууд дундаасаа нэг охинтой нь надаас салсан хойноо бүх хүний нүдний өмнө гар гараасаа барилцаж, гадуур хамт хооллож, хамт хүртэл хоносон байв. Үнэхээр маш их гомдлоо…
Гэсэн ч өмнөх салсан 10 хоногт ямар аймшигтай өдрүүд өнгөрснийг санаж, нэгэнт л нөгөө охиноосоо болиод намайг гээд сонгоод ирсэн юм чинь нүдээ аниад энэ бүхнийг мэдээгүй юм шиг өнгөрөе гэж шийдвээ. Тэгээд байтал улаан цайм нүдэн дээр минь тэр сэжгийн охинтой чатлаж, онгоцны билет авахад нь тусалж бүр надтай хамт очиж уулзав. Би мэдэж байгаагаа хэлээд одоо тэрнээс харьцаагаа тасал, ахиж харьцахгүй гэж хэл гэхэд за гэчихээд харьцсан хэвээрээ байв. Тэснэ тэснэ гэхэд арай ч дээ нэг л өдөр дэлбэрсээн. Чи өөрөө хэлэхгүй бол би тэр балиар амьтантай чинь өөрөө ярина, намайг чамд магтаж ярьж байснаа 7 ч хонолгүй намайг байгааг мэдсээр байж чамтай учир ургуулдаг ямар сэжгийн амьтан бэ тэр чинь гээд л уурлатал тэр яагаа ч гүй энэ тэр гээд тэрнийгээ өмөөрч надад гар хүрсэн. Ёооё би бүр тэр шөнийг бодохоор одоо ч тэр үед мэдэрсэн бүхнээ мэдэрч ахин ахин л сэтгэл минь урагдаж шархирах юм. Тэр хэрээр тэр охиныг улам их үзэн ядах юм.
Намайг найз залууд маань магтаж, чиний найз охинтой найзууд болмоор байна гэж ярьж байснаа, надруу нэг их эелдэг харж, мэнд мэдэлцэж, даруу төлөв эмэгтэй хүний дүр эсгэж байгаад ар хударгаар минь бүтэн жил сайн муугаа үзэж хамт байсан залуутай минь явсан гэж бодохоор очоод алчихмаар санагдах юм. Тэр шөнийн дараа найз залуугаа үнэхээр үзэн ядаж салсан ч буцаад нийлсэн. Одоо л өөрчлөгдөнө бүх зүйлд би буруутай, намайг уучил гэж эцэс төгсгөлгүй шалсаар би ч түүндээ сэтгэлтэй хэвээр байсан тул буцаагаад хүлээгээд авсан. Үнэхээр одоо бол буцаад өмнөх шигээ сайн байгаа ч би хэзээ ч болоод өнгөрсөн явдлыг мартаж чадахгүй нээ. Тэр миний итгэлийг олохыг хичнээн хичээж байгааг нь харж байгаа ч, тэр шөнийг бодохоор л бүр арай ч дээ яаж чадаж байнаа гэж бодох юм. Одоо тэр балиар охин намайг харах болгондоо дальдчаад, хүн амьтанд муу хэлүүлээд явж байгаа. Би хэзээ ч тэр балиар авгайг харахыг хүсэхгүй байна, харах болгондоо очоод цохиод авмаар санагддаг.
Сайхан цэвэр цэмцгэр байсан сэтгэлийг минь нэгмуу новшийн эмэгчин орж ирээд, хар толботой болгоод хаячихлаа. Хичнээн намайг хуурсан хүн найз залуу минь болохоос тэр охин биш ч гэсэн яаж би тэрнийг үзэн ядахгүй байх аргаа мэдэхгүй байна. Би нэг удаа түүнтэй эвээр ярилцаж одоо найз залууруу минь элдэв юм бичихээ болиотох гэж бичсэн, тэгэхэд ойлголоо, надаас болж та хоёр муудалцаасай гэж хүсэхгүй байн гэсэн мсж ирсэн. Ахиж найз залууруу минь юм бичдэгээ больсон, одоо хэдийнэ бүх явдал болж өнгөрөөд 2, 3 сар болж байгаа ч би тэр охиныг өдөр ирэх тусам улам үзэн ядаад байна. Хэд хоногийн өмнө би чамайг маш их үзэн ядаж байна гэж бичсэн, нэгэнт л таньдаг байж ядахдаа надаас уучлалт гуйчихсан бол өөр байх байж дээ гэж бодох юм новш гэж. Найз залуугаасаа ярьшиг ингэж зовж байхаар салдаг ч юмуу гэж бодох юм. Яавал би энэ үзэн ядалтыг зүрхнээсээ авж хаях юм бэ таминээ.
Зочин · 2014/01/27
ер нь бүл хүүхэд энэ тэргүй дээрээ салсан нь дээрээ
Зочин · 2014/01/27
ер нь бүл хүүхэд энэ тэргүй дээрээ салсан нь дээрээ
Зочин · 2014/01/25
e****in duu chi denduu jaahan bn amidral yagaa ch ugui bn chinii nz zaluu chin buuri suugaagui alialagch naadah chin ahiad l ene baidlaa davtana uzen yadah hun chin nz zaluu chin shu dee salaad hicheel nomondoo ***mdaad tolgoindoo jaahan yum hiij baival ireeduid chin heregtei
Зочин · 2014/01/23
negent l bolood ongorchj.. odoo ongorsniig sohloo gd nemergui ooriigoo l zovoohiin nemer. tsag hugatsaa bugdiig anagaadag. thde ***rh edgedg ch soriv bolon togtdg harin soriv hezee ch arilahgui tmees barag saltsn l deer dee.. uneheer naad zaluu chn chmd sain tushig tulguur bolj chadaj bnuu ??? gdgiig ooroosoo asuu chadahgu bol yund n ingj bhavde
Зочин · 2014/01/17
ХАЧИН ЭРГҮҮҮҮҮҮ АЛЗНУУУУУУДЫГ ШУУД Л ХАЯ ЮУНД НЬ ХОРГОДООД БАЙДЫН ХЭДЭН ӨДӨР Л БОДНО БИЗ ДАРАА НЬ ИНЭЭД ЧИНЬ ХҮРНЭДЭЭ ХАЯ ЭРГҮҮҮ ДАГЗИЙГ
Очоод ал · 2014/01/17
Чиний найз залуу чинь тэр охиныг нь бүр ******гаад, алыг нь долоогоод, ********оо алруу нь чихээд, тэгээд ***********************этэй ******** нь чинийхрүү орсон гээд боддоо хахаха.
Зочин · 2014/01/17
Yagaad chamaig hairlah yostoi naiz zaluugaa bish, hari elgiin hund buh buruug ni uguud bgaa yum be. Oilgohgui bna shuu. Chi uuriiguu hairlaj hundlehgui bol hen chamaig hairlah yum. Uhaantai bai l daa.
амьдрал · 2014/01/17
Залуу сайхан насанд өөрийгөө улам сайхан авч явж хайран цагийг бүү гутарч өнгөрөө.Хүмүүсийн хэлдгээр нээрээ нэг гар хүрсэн бол ахиж гар хүрч хууралт нь бас л байсаарл байдаг.Эмэгтэй хүн хэтэрхий зөөлөн амархан өршөөж уйчилдгаас болж амьдралын сайхан үеийг шал дэмий хэн нэгний төлөө өнгөрүүлж өөрөө нас ахиж өөрийгөө зөнд нь хаяснаа ухаарах үед бараг бүх юм ард хоцорч хий л би тэр үед зоригтой шийдвэр гаргаж өөрийгөө аваад явахгүй яавдаа гэж хий л мөрөөдөж амьдралаа өнгөрүүлэхэд хүрдэг юм байна лээ.Би тийм амьдралыг туулсан.Сүүлдээ ер нь яах гэж ийм арчаагүй хүлцэнгүй амьдралыг өнгөрүүлсэндээ харамсавч хэдий нь оройтсон байна.Өөр сайн үнэхээр эмэгтэй хүнийг хайрлаж хүндэтгэдэг залуус олон тааралдана шүү дээ.Залуу насаараа гоёж цоглог сэргэлэн бай.Цаана чинь сайн эрчүүд зөндөө байна гэж бод битгий өөрийнхөө урд байгаа ганцаар хорвоог төсөөл.Энэ бол амьдралын хууралт,зодуур,доромжлол,явалдагч эмэгтэйгийн тохуурхал бүгдийг өөрийн биеэр мэдэрч өнгөрүүлсэн хэтэрхий хүлцэнгүй даруу нь дэндсэн тэнэг эмэгтэйн үнэн үг шүү дүү минь.Эр хүн хэзээ ч үнэнээ хүлээдэггүй,бүр нөгөө эмэгтэйнхээ үгэнд биднээс илүү ордог өмөөрдөг нь үнэн юм байна лээ.Чамаас с********гүй хайртай гээд зуурч байсан мөртлөө нөгөөхөө ****** **********лэх дургүй маш их хамгаалдаг юм байна лээ.Ойрхон байдаг бол хэлэх зүйл их байвч энүүхэнээс бүгдийг ойлгож өөрийгөө татаж авч цоглог өөдрөг бай.
Зочин · 2014/01/17
dongoj amidral ehleegyi bhad huurch bas gar hyrsen bol uynd ch naidah hereggyi, nas zaluu zys tsarai gaigyi deeree erthen salj ilyy deer zaluu ol !!!!!!!!! hyn hezee ch turul ariljsan met uurchlugdduggyi um, yagaad zaavaal uuriigoo buruutgaj erchuudiig aldahgyin tyld uursdiigoo zoliosolj byhnee zoriylah estoi gj zaaval ??????????? tsag hugatsaa ungursuur 1 medehed ys zys chin doroitood hench toohgyi bolson bval jinhene byh um oroitoj ilyy gashyyn zovlon bolno dyy mini
bod · 2014/01/16
aldaagaa uuruusuu 1 uda haigaad uz hedii ter hunii buruu ch gsn dee. chi ter huniig hairlaj halamjilj jadahgui bna shude uur hunruu guij bna gdg chine chi uneheer saihan bailgasan bol nz zaluu chie busadruu yawah uu. uuruusuu ehelj aldaaga hai nzaa. bi nz zaluug chine demjij bgaan bish shvv
Jargal · 2014/01/16
эгч нь чиний ээж шиг хүн гэхдээ миний дүү сал нэг хуурсан хүн дахиад хуурна даврана ..сэтгэлд үлдсэн толбо нас ахих тусам сэдрэнэ сал
zochin · 2014/01/16
daraa ni uuruu ewgui bdald orj iluu ih ***rx awch salj bhaar odoo l uuruu teriigee hay tgwel chinii setgel ch zowoh yumgui ***n bh bolno tgd ter uudgui ********g usertel ni algadah heregtei amjil nofsh gej......
eme****n · 2014/01/16
Er n bol hudlaaldaa. uerheed 1 sar bologu bj tiim heruul uruul garj bga bol er n hetsuu l asuudal bna . chamd unheer hairtai eseh . chinii ymar 1 yumnd bolsonch bj ****ol yum . dongoj 1 sar bolj bga hosuudad heruul garna gedeg bj bolomgu asuudal shuu . ter tusmaa gadaadad bga bol er n sain turshih heregtei tegeed l medegdendeee
eregtei · 2014/01/16
naad zaluu chin chamd hani boloh hun bish l bna da. ert oroi s****. ih udahgui bhaa. ter bol todorhoi. hamgiin gol ni nz-d chin hun chanar, bas uhaan alga. eeljit ****nii yavdalaa udahgui ehlene.
eregtei · 2014/01/16
naad zaluu chin chamd hani boloh hun bish l bna da. ert oroi s****. ih udahgui bhaa. ter bol todorhoi. hamgiin gol ni nz-d chin hun chanar, bas uhaan alga. eeljit ****nii yavdalaa udahgui ehlene.
emegtei · 2014/01/16
nandin saihan zvilee hadgalaad yvj chadahgvi setgeld yum hiisen bol yaj ch hicheegeed nemergvi ee.omno n ymar ih debrvvn hairaar hairlaj bsan ter bvgd salhind hiiseed alga bolson gesen vg.negent yvaad surtsan er hvn ter zangaa hezee ch tavihgvi shvv.erthen zamaa bodoh heregtei.hairan ***n zaluu nas vregdene shvv.
Зочин · 2014/01/16
Ehlel yamar bna tugsgul bas tiim l bna huurah setgel bga bol huurna buruul bna daa
Зочин · 2014/01/16
uur huntei yawad ternige umuurch gar hurne gedeg chine chamaig ahij huurahgui chamd ahij gar hurehgui gesen batalgaa bhgui shd 1l huursan bol hetsuu de
Зочин · 2014/01/16
Энийг монголоор хохь чинь гэдгийн
Зочин · 2014/01/16
ooriinhoo setgeliig l daga hervee chi nz zaluudaa hairtai bol chi tuuntei bhdaa jargaltai bdag bol ene asuudal tur zuuriinh iim zuilees bolood buhii l amidraliin az jargalaa aldaj bolohgui ee amjilt
zochin · 2014/01/16
dongoj uerhdeg bj zodoj oor huntei yawj bga huniig zugeeer saihan ahiglaj bgad haya
Зочин · 2014/01/16
Чиний сэтгэлийн чин зориг л мэднэдээ хүнээс асуугаад болчих юм бол биш л дээ
Зочин · 2014/01/16
zarim ng ***ltgana chi uurusu hai, hajuda togtoj chadahgvi bol taviad yavul medvvv
Зочин · 2014/01/16
salaachee.tuunees yu huleegeed s****gui bgan?ahij huurhiig uu?