Хорих 413-р ангиас оргосон ялтанг баривчиллаа
2018/04/16
Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах 413-р хорих ангид хүн амины хэргээр ял эдэлж байсан ялтан Даваажавын Зоригт 2017-04-08-ны өдөр оргосон талаар бид мэдээлж байсан.
Ялтан Даваажавын Зоригт нь 43 настай эрэгтэй, оргох үедээ уг хорих ангид гадуур ажил хийдэг буюу гахай малалдаг байсан бөгөөд түүнийг өчигдөр барьж саатуулсан байна.
Оргодол 2012 оны 3-р сард Чингэлтэй дүүргийн 9-р хороонд зодоон хийж, зодсон хүн нь нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд дараа жил магадлангийн хурлаар орж суллагдах боломжтой этгээд байсан. Гэвч шоронгоор оргож, баригдсан тул ялаа нэмүүлэх юм.