УИХ-ын 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймагт АН-аас Д.Мурат гэгч нөхөр нэр дэвшиж, улс төрд хөлс тавьснаасаа хойш байнгын хэл ам татлан сонгогчдынхоо төдийгүй монголчуудын чихийг халууцуулж, УИХ-ын гишүүн” гэдэг нэрнийхээ өмнө “Мунаг”, “Боожгой” гэсэн нэр хоч зүүх болсоор өнөөдөртэй золгож байна. Тиймээс Д.Мурат гэгч энэ эрхэм казак ард түмний дундаас хэрхэн сонгогдож, яаж УИХ-ын гишүүн болсон. Өнөөдөр яг ямар хэрэгт шалгагдаж байгааг бид эрэн сурвалжилсан юм. Харамсалтай нь мэдээлэл цуглуулж байх явцад түүний олж цуглуулсан хөрөнгө мөнгө, хүрсэн эрх мэдэл албан тушаал, янаг амрагын асуудал бүгд дандаа маргаан дагуулсан асуудал байх юм.

ТООРЦОГ МАЛГАЙ, ТОЛГОЙНЫ АЛЧУУРААР ХУДАЛДАЖ АВСАН САНАЛ

Д.Муратын хувьд мэдлэг боловсрол дульхан, ТМС төгссөн нэгэн хэмээн нутаг нэгтнүүд нь ярьдаг юм билээ. Тэрээр Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургуулийг үйлдвэрийн дулааны инженерээр төгссөн гэж ярьдаг ч түүний сургууль төгссөн гэх он цаг бас л тодорхой бус байдаг гэнэ. Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэрт офсет техникч хэмээх орон тоон дээр ажиллаж байсныг тооцвол төрийн байгууллагад ажиллаж үзээгүй, улс төрийн алба хашсан туршлагагүй, хувийн компанийнхаа төлөө л зүтгэж явсан энэ хүн гэнэт яагаад УИХ-ын гишүүний өндөр суудалд залрах болов гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Гэвч энэ асуултын хариуг удаан хайх хэрэггүй бололтой. Д.Мурат гэгч энэ хүн Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, иргэдийн саналыг эд мөнгө, эрээн алчуураар худалдаж авсан нь аль эрт тогтоогджээ. Сонгуулийн өмнө Д.Мурат гишүүн өөрийнхөө нэр дэвших 6-р тойргийн иргэдэд сая, саяар нь мөнгө тараасан бичлэг хүртэл шүүхэд өнөөдөр хадгалагдаж байна. Тэр ч бүү хэл сонгуулийн сурталчилгааны үед түүний эхнэр Сетерхан гэгч эмэгтэй Дэлүүн сумын айл өрх бүрээр орж, эхнэр хүүхдүүдэд цэнхэр өнгийн толгойн алчуур, эрчүүдэд нь даавуун цамц, настайчуудад тоорцог малгай дээр чихэр, шокладь тавин тарааж, “Миний нөхөрт саналаа өгөөрэй” хэмээн санал худалдаж авахаар явсан байх юм. Үүнээс гадна Д.Мурат зүгээр ч нэг нэр дэвшсэнгүй. УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэд дэвшсэн А.Тлейханыг бие муутай хүн удахгүй үхнэ. Би тэр хүний хагалгааны зардалд хувиасаа 45 сая төгрөг хандивласан” гэдэг цуу яриа тарааж, өгөөмөр хүний дүрд чадамгай тогложээ. Эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүйгээр аашилсан энэ хүний тухай баримт материалыг тухайн үед Баян-Өлгийчүүд цуглуулан Баян-Өлгий аймгийн Цагдаад өгсөн байна. Энэ дагуу хэрэг үүсгэн шалгаж, 2016 оны 07 сарын 29-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхөө хэргийг хянан Сонгуулийн тухай хууль зөрчснийг тогтоож, 4 416 000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Нэгэнт Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл ангийн 70.1.4, 70.50.13 заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, санал худалдаж авсан нь тогтоогдонгуут Д. Мурат хууль шүүхийн байгууллагуудаас санаатайгаар зугатан, хөөн хэлэлцэх хугацааг дуусгажээ. Гэвч маргаан дуусаагүй байна. Д.Мураттай холбогдох энэ хэрэг зургаан шүүх дамжин хэлэлцэгдэж, Сонгуулийн Ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц дээр хүртэл маргаан үүсгээд байна. Хамгийн харамсалтай нь тоорцог малгай, толгойны алчуураар санал худалдаж авч, өрсөлдөгчөө элдвээр гүтгэж байж УИХ-ын гишүүн болсон Д.Мурат ганц ч хууль санаачилсангүй. Тэрээр ИХ хурлын гишүүн болсноосоо хойш боожгойныхоо зургуудыг авч хүүхнүүд рүү явуулж доромжилдог, зодож нүддэг гэсэн асуудалд орооцолдохоос хэтэрсэнгүй.

Д.МУРАТЫН МӨНГӨЖСӨН ТҮҮХ БУЮУ СОНГОГЧДОО ДЭЭРЭМДЭХ АРГА

цааш үзэх