Төрийн тусгай албаны үнэлэмжийг Г.Баасан тогтоох уу
2018/04/19
Төрийн алба үнэгүйдэж, нэр хүнд нь тогтмол уруудсаар "гудамжны хуульч" төрийн толгойд суух цаг ирж магадгүй бололтой. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш АТБ-ын даргыг солих хүсэлтэйгээ ил, далд илэрхийлсээр ирсэн.
Зургаан жилээр албан үүргээ гүйцэтгэх хуулийн хугацаатай одоогийн дарга Х.Энхжаргалыг шалтгаангүйгээр аваад хаячихаж арай л чадахгүй байгаа тэрбээр Ахмадын холбооны дарга Г.Баасангаар бадар бариулж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт "АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа хийж чадахгүй байна, энэ хүнийг цаг алдалгүй солих шаардлагатай гэж ард түмэн надад захиалга өглөө" хэмээн сүр дуулиантайхан хэвлэлийн хурал хийсэн. Харамсалтай нь, түүний ярьсанд ард түмэн, олон нийт гэх эзэн биегүй үг давамгайлж байсан болохоос нүдэнд харагдах ганц ч баримт байгаагүй. Гэсэн атлаа даварсаар "Монголын ард түмэн итгэл найдвар хүлээлгэж, АТГ-ын дарга болгоё гэвэл би татгалзахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-аас Монгол Улсыг авлигагүй байлгая гэсэн хүсэл эрмэлзлийн дор надад итгэл хүлээлгэвэл би ажиллана. Би бүх шалгуурыг хангаж байгаа" хэмээн ярилцлага өгсөн нь өнөөдөр ч олон нийтийн сүлжээнд олны элэг доог болсоор байна. АТГ бол Монгол Улсыг авлигаас ангид байлгах үндсэн үүрэгтэй байгууллага төдийгүй төрийн тусгай алба. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд энэ албыг тэргүүлж явсан эрхмүүдийг нэрлэвэл бүгд л Монголын толгой хуульч, шүүгч байв. Өөрөөр хэлбэл, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс энэ албыг тэргүүлж ирсэн. Төрийн мэргэшсэн, тусгай албанд хэн дуртай нь очоод суучихдаггүйг та бид практикаас хангалттай харж байгаа. Гэтэл хэн дуртай нь төрдөө тэрсэлж, үнэлэмж хэм хэмжээг алдагдуулж буйн бодит жишээ Г.Баасан болов. Хэдийгээр түүний хувьд хуульч гэгддэг ч гудамжинд жагсч явснаас гавихгүй намтартай хүн АТГ-ыг удирдана гэдэг төрийн тусгай албаны үнэлэмжийг гишгэлсэн хэрэг болох биз. Төв талбайд хоолой мэдэн хашгирч, жагсаал цуглаанд оройлж явсан нэгэн төрийн тусгай албыг толгойлдог болчихвол та бид үр хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэх гэж байдгаа барахын хэрэг байна уу.
М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Ахмад · 2018/04/20
Наад авгай чинь авилгачин хүн шүүдээ С Эрдэнэтэй нийлж ахмадуудын нэр барьж сар болгон 100 сая төгрөг авдаг авгай тэрүүгээрээ үл хөдлөх хөрөнгө авч баяжсан.Бхттулгаас талбайд байгаа байшинг ахмадуудаар 4 ба5жил сахиулаад 2 өрөө байр олон сая төгрөгөөр шагнуулсан гэж ахмадууд ярьдаг мөртлөө дарамтан дор нь хэлж чаддаггүй юм билээ ахмадуудад юуч нялзаагаагүй идүүр юм гэнлэй сайн шалга их юм гарна энэ авгай төрд гарах гэж горидвоо арай Баттулга гуай нь дарга болгох гэж зүтгэж баыгаа юм биш биздээ тэгж төр самруулаад яах вэ Баттулгаа!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2018/04/20

Байды · 2018/04/19
Улс сүйрэхийн нэг шалтгаан өндөр мэдлэгтэй ч сэтгэлгүй төрийн түшээ мэргэжилтэнгүүд
ЗОЧИН · 2018/04/19
ЯАААГ ТААРАХ ХҮН БАЙНА НӨГӨӨ АВИЛГА ЭНЭТЭРИЙГ ДОРНО ЯНЗЛАХ БАЙХ ШҮҮ
зочин · 2018/04/19
Монгол терийн албаны доройтол юм биш vv Баасан гэх эмэгтэй дарга болбол
зочин · 2018/04/19
Монгол терийн албаны доройтол юм биш vv Баасан гэх эмэгтэй дарга болбол
шаабар · 2018/04/19
Ер нь төрийн дээгүүр түвшинд олны итгэл найдвар хүлээхээр хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсрол мэдлэгтэй, үнэн ч шударга хүн байгаа юм уу. УИХ-ын гишүүд гэхэд бараг бүгд офшорчин, бандаашчин, газрын наймаачин, концессчин байгаа биз дээ. Ямар ч гэсэн эх орноо худалдаж өөрөө хөлжөөд байхааргүй хүнийг АТГ-ын даргаар томилчихсон байхад нэг их алдаад байхгүй л болов уу. Бүх зүйл цэгцэрсэн хойно шалгуур малгуураа тавина л биз. Гэхдээ өндөр албан тушаалд хэт дурлаад байгаа хүнийг битгий томил гэх сургамж байдаг л юм.
Сар · 2018/04/19
Энэ хун шударга байдлыг тогтоохын телее л ажиллаад байх юм яагаад зарим хумууст таалагддаггуй юм бол доо
лам · 2018/04/19
Баасанг дэмжиж бна АТГ өөрсдөө нотой бүтэцийн өөрчлөлт хийх цаг нь болсон төрийн тусгай албаны шалгуурт хулгайч нар бгаа ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн хтэй
Зочин · 2018/04/19
demjine
ЗОЧИН · 2018/04/19
" АТГ " - ТАТУУРГА НЬ ТАСАРСАН ЖОРЛОН .
Зочин · 2018/04/19
Юу юу гэнэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ч гэхшиг төрийн албаны үнэлэмж гэхшиг ёстой хуцандаа дандаа хулгай ч нар байгаа биздээ тэр төрийн албанд чин бас эх орноосоо урвасан урвагч

Баасангаар л дутаж гэнэ сда юм аа,хүн өөрийнхөө хэмжээг мэдэрдэг чадал байдаггүй гэдэг л дээ
Зочин · 2018/04/19
Баттулга Сумяагаараа дуусаасай
ИРГЭН · 2018/04/19
ДЭМЖИЖ БАЙНА
Ю · 2018/04/19
Яаноо женко энэ авгайг санал болгож онигоо болохнээ гэхдээ 76 толгой хамуураагуй болтугай л гэхээс
Ю · 2018/04/19
Яаноо женко энэ авгайг санал болгож онигоо болохнээ гэхдээ 76 толгой хамуураагуй болтугай л гэхээс
зочин · 2018/04/19
Баттулгаа энэ авгай чамд яг нахь болно.Та хоёр бол ёстой ололцсон хоёр.Монголыг минь ийм амьтасууд л үгүй хийнэдээ