Мисс Б.Номин-Эрдэнэ дэлхийн оюутны миссийн төлөө өрсөлдөж эхэллээ
2014/01/17
Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдсан "Miss Mongolia 2013" тэмцээний Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ тодорч, “World "Miss University 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон билээ.
Тэрээр БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 15-28 хооронд зохион байгуулагдаж буй уг тэмцээнд дэлхийн 50 гаруй орны миссүүд оролцож байгаа бөгөөд дэлхийн сая сая хүн энэ тэмцээний ялагчид тодрох тэр мөчийг тэсэж ядан хүлээж буй билээ. Ийнхүү эх орныхоо нэрийг “World "Miss University 2013"-ийн тайзнаа цуурайтуулж яваа Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ одоо 21 настай, ШУТИС-ын ГГТС-ын Гидрогеологийн 4 курсын оюутан бөгөөд "Монгол модель" агентлагт 4 дэх жилдээ гэрээтээр ажиллаж байгаа авъяаслаг модель юм. Түүний хувьд биеийн өндөр- 182, биеийн жин- 58, биеийн харьцаа- 86*60*90, гаргасан амжилтуудаас нь дурьдвал 2011 оны “Face of Mongolia” тэмцээний тэргүүн байр, Фото мисс, 2012 оны onii “Asian new face model awards” тэмцээний шилдэг оролцогч, 2013 оны “Mod art” тэмцээний шилдэг загвар өмсөгч, 2013 оны "Miss Mongolia" тэмцээний дэд миссээр тус тус шалгарч байсан юм.
Ингээд мисс Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэдээ монголын дэмжигчдийнхэн
нэрийн өмнөөс амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх