М.Энхболд АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой байна
2018/04/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2018 оны хаврын чуулганы нээлтэн дээр үг хэлэх үеэрээ: "Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй.
АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна." хэмээн мэдэгдсэн билээ. Улмаар 4 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ. Иймээс ч өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулна. Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” хэмээсэн билээ. Харин энэ үйл явцын тухай өчигдөр АТГ-ын удирдлагууд: "Хуулийн заалтын хувьд уг нь маш тодорхой заасан байгаа, 6 жилийн хугацаагаар томилогдоно гэж. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бидэнд хууль тайлбарлах эрх байхгүй. Хууль зүйн ухааны эрдэмтэн судлаач нараас хөндлөнгийн байдлаар тодруулга авсан нь дээр болов уу.
Хуулийн үндэслэл байгаа эсэх, санал болгох процедур нь хуульд заасны дагуу явагдсан эсэхийг томилох эрх бүхий байгууллага болох УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн хариуг өгөв. Эх сурвалжуудын хэлж буйгаар УИХ-ын дарга М.Энхболд "АТГ-ын дарга 6 жилийн хугацаагаар томилогдоно" гэх заалтыг иш үндэс болгон, санал асуулгын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхйилөгчийн УИХ-д өргөн барих АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийг хүлээн авахгүй, Х.Энхжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв гэсэн байр суурин дээрээ хатуу зогсох ажээ.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2018/04/27
Зүгээр л зайлуул
Зочин · 2018/04/26
Авилгалтай холбоотой олон хэрэг АТГ-т байгаа өнөөүед удирдлага солих шаардлагагүй Зоригийн хэрэг шиг олон дамжаад хэргийн материал замхарна.Эхлэсэн ажлыг дуустал байлгаад дараа үнэн мөнийг шүүх хэрэгтэй Дарга солигдоод дараа нь цэрэг нар солигдоод хаана хэнд байгаа нь мэдэгдэхгүй эсвэл бантан болгодог шүү дээ Энхжаргал гэдэг хүний шудрага эсэхийг харъя
IRGEN · 2018/04/26
ARD TUMEN TIIM IH HUCHTEI YUM BOL ERUNHIILUGCH BATTULGAAS ASUULGA YVUULAL DA YAJ HARIULAH TUMUR ZAM NAAD ZAH NI SHUU
IRGEN · 2018/04/26
olnii umnuus gej chi yu yriad bgaan bi ch bas ter olon chini MINII DUU BOLIOROI ULSIIN ORNIIG ULSIIN UILDVERJILT NI HUGJUULDEG YUM. MANAIH SHIG NEG CH ULSIIN UILDVERGUI ULS ORON BHGUI SHUU HAA TIIMDEE CH GADNII ULS TER DUNDAA HYATADAAS EDIIN ZASGIIN HAMAARAL HAMGIIN IH BDAG YUM SH DE MINII DUU. ULSIIN UILDVERUUD BUGD BSAN BOL EDIIN ZASGARAA HUJAAGIIN HARAAT BOLOHGUI BSAN YUM ZA YU MINII DUUU
irgen · 2018/04/26
olnii umnuus gej chi yu yriad bgaan bi ch bas ter olon chini MINII DUU BOLIOROI ULSIIN ORNIIG ULSIIN UILDVERJILT NI HUGJUULDEG YUM. MANAIH SHIG NEG CH ULSIIN UILDVERGUI ULS ORON BHGUI SHUU HAA TIIMDEE CH GADNII ULS TER DUNDAA HYATADAAS EDIIN ZASGIIN HAMAARAL HAMGIIN IH BDAG YUM SH DE MINII DUU. ULSIIN UILDVERUUD BUGD BSAN BOL EDIIN ZASGARAA HUJAAGIIN HARAAT BOLOHGUI BSAN YUM ZA YU MINII DUUU
ИРГЭД 60 тэрбумын хэргийг хаасан ЭНХЖАРГАЛыг огцруулах хүсэлттэй байгаа. · 2018/04/26
АВЛИГЫГ төрөөс цэвэрлэе гэвэл ЭНХЖАРГАЛыг огцруулах ёстой. 60 тэрбумын ил хэргийг хэрэгсэхгүй болгосон энэ хүн АТГ ажлах ёсгүй. М6 ЭНХБОЛД ч УИХд байх ёсгүй хүн. ТӨРөөс төрсөн энэ нөхөртэй хариуцлага тооцох цаг ирнэ
зочин · 2018/04/26
УИХ-ын Дарга МЭнхболд хүчтэй юу Ард түмэн хүчтэй юу гэдгийг удахгүй харах байлгүй дээ, МЭнхболд өнөөдөр өөрийн Хүн болох Энхжаргалыг хацайлаж хамгаалж болох ч Хааны алба халаатай гэгчээр өнөөдөр биш ч маргааш МЭнхболд Энхжаргалтайгаа хөтлөлцөөд хаана ч сууж байхыг хэн ч таашгүй, Магадгүй СБаярын байгаа газар ч байж байх ч юм билүү
зочин · 2018/04/26
яг үнэн
zochin · 2018/04/26
энхжаргал ажлаа хийж байгаа. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр яагаад боож үхэх гээд тэвдээд унав... Ерөнхийлөгч. Төмөр замын асуудлаа дарах гээд тэвдэж байна уу Хэрэг хуучрахгүй шүү
Иргэн. · 2018/04/26
Х.Энхжаргал чинь ч харин овоо ажил хийгээд байгаа юм бишүү???...
Зочин · 2018/04/26
ЭНХБОЛД НАСААРАА НАМ ДАГАЖ ЯАЖ БАЯЖСАНАА ТАЙЛБАРЛАХ БОЛООГҮЙ ЮУ
IRGEN · 2018/04/26
ERUNHIILUGCH TUUNII TAMGIIN GAZRIIN DARGA 2N SHES NI GOOJIJ UHEH GEJ BGA BLOHOROO HUULI ZURCHIN BAIJ SOLIH GEJ YARCH BH SHIV DE TIIM L UNENCH SHUDARGA YUM BOL TA 2 HOYULAA TURIIN ORDONDOO ARD IRGEDEE HULEEN AVCH TUMUR ZAMIIN HEDEN TERBUM MUN TURIIN UMCHIIN HOROONII DARGA BHDA ULSIIN UMCHIIG HERHEN HUVICHILJ BSNAA NEELTTEI UULZALT HIIGEECH
Зочин · 2018/04/26
Та больчихоорой олны эсрэг та бүү хуц
бодлын хулгайч · 2018/04/26
хэрэггүй дээ хө.
зочин Зочин з · 2018/04/26
ЭНЭ ХУЖААГИЙН ХУРЛИЙЗ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛУУЛАХ ГЭЖ Х. ЭНХЖАРГАЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ НЬ ЗӨВ ГЭСЭН БАЙР СУУРИН ДЭЭРЭЭ ХАТУУ ЗОГСОХ ГЭНЭЭ. ХӨГИЙН МУУ НОВШ ЮМ аа.
Зочин · 2018/04/26
Ард түмний эсрэг байж болохгүй шүү.Ард түмэн хүчтэй шүү
Зочин · 2018/04/26
Boloichee.lai bolj bhaar zaigaa tabih boloogui yu.iim umand hutgaldaad duusmaar uma