Аугаа их эх орны дайны ялалтын ойн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 9-нд тэмдэглэдэг уламжлалтай. Энэ онд  73 жилийн ой тохиож буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон олон үйл ажиллагааг түүхэн өдөрт зориулан зохион байгуулна. Ойн өдрийг угтаж хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарсан байна. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол, ОХУ-ын дөрвөн жанжны хөшөө, Найрамдал өндөрлөг, Ялалтын 70 жилийн ойн нэрэмжит хөшөөнд цэцэг өргөх,  “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал зэрэг хүндэтгэлийн ёслол болно. Мөн Уурхайчин соёлын ордонд баярын хурал, концерт зэрэг уламжлалт хөтөлбөрүүдээс гадна Технологийн сургуулийн дэргэдэх Орос хэлний төвийн баяр, соёл спортын уралдааныг зохион байгуулах юм байна.