Дуу гэдэг бол сэтгэлийн тарни, тэнгэрийн хэл, үг аялгуу нь тэнгэрийн ивээлээр хуримлаж, газрын зараалаар тархдаг сэтгэлийн долгис юм” гэж дууны яруу найрагч, МУСГЗ Ү. Хүрэлбаатар хэлсэн байдаг. 
“Ээжийн бор аяга” хэмээх алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан залуу дуучин Б.Мөнх-Эрдэнэ “Дугараа” нэртэй ээлжит уран бүтээлээ өлгийдөн авсан билээ. Түүний энэ удаагийн гаргасан бүтээл нь мөн л шинэ өнгө төрхтэй, монгол түмний найр наадмын сүлд дуу гэж хэлж болохоор болжээ.
Яруу найрагч Б.Сумъяабат, хөгжмийн зохиолч, УГЗ Т.Найданжав “ДУГАРАА”  хэмээх монгол түмний ёс уламжлалыг харуулсан сайхан уран бүтээлийг хүлээн авна уу.