Ж.Энхбаяр VS Д.Оюунхорол
2018/05/05
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сүүлийн үед Туул голын асуудал болон БОАЖЯ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх болов.
Хамгийн сүүлд гэхэд “Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулаад шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаад, хилээр гаргахыг Монгол Улс хорьсон юм. Засгийн газар, БОАЖ-ын нууц тогтоол гаргаад 750 шонхор шувууг зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая ам.долларын асуудал гарч ирнэ. Гааль, тагнуулын байгууллагын бүхий л мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол мөн байр сууриа илэрхийлээд байна. Тэрээр “Ж.Энхбаяр гишүүн, аливаа зүйлд ямар ч үндэслэлгүйгээр, сэтгэл хөдлөлөөр хандаж, улс төрийн “попорсон” мэдэгдэл хийж явдаг гэж би хардаг. Их баримжаа, баримтгүй ярьдаг. Улстөрч хүн өөрөө од болох гээд бусдыг гүтгэж болохгүй. Тэр тусмаа төрийн албаны ажилтнууд руу дайрах, илэрхий байдлаар дээрэлхээд байгаа юм шиг хандах нь зохимжгүй үйлдэл. Тийм учраас аливаа шийдвэрүүдийн талаарх мэдээллийг цаасан байдлаар байдлаар харж, тоо баримттай нь танилцчихаад ярих хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
зочин · 2018/05/06
Оюунхорол одоо болиочээ. Жинхэнэ томоор иддэг мафийн босс хатагтай гэдэг юм билээ.Энхбаяр үнэн л яриад байгаа шүү.
Зоч · 2018/05/06
Оюунхорол гишуунийг харж байхад буруу ч байсан намаа хамгаалсан болж шоудах юм шударга байх хэрэгтэй
Хүннү · 2018/05/05
Шонхор барихаар ирсэн арабууд 2016 оны 9-р сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс зүүн хойш 10 гаруй км газарт бүхэл бүтэн бааз байгуулсан байсан, маш олон хүн ажиллаж байсан. Тэнд бусдаас зайтай газар гадуураа хашаатай 4-5 гэр байсан Арабууд овоо хэдэн шонхорыг урт сургааг модон дээр эгнүүлээд суулгачихсан юм яриад сууцгааж байсан, хэсэг хүн тэр гэрүүдийн хойно зайтайхан газар нядалгаа хийж байсан тэр олон хүний хоол унд мөн тэр олон шонхор шувууний хоолыг бэлдэж байсан байх. Явуулын ц/станц, усны машин гээд маш олон машин техник байсан, охидууд ч байсан.

Зочин · 2018/05/05
Оюунхорол гэж биеэ тоосон нэг хүүхэн байна аа.Хэнтий аймагт буудалсан арабууд дээр очоод шонхорын мөнгөө аваад явсан сурагтай байна лээ гэрч нь орчуулга хийсэн орчуулагч нь байх ёстой

Шонхор шувууг хууль бусаар зарсан, их хэмжээний мөнгө авч буруу зарцуулсан талаар хүмүүс их ярьж байгаа. Иймд Оюунхорол гишүүн энэ асуудлыг шударгаар шалгуулаад олон нийтэд мэдээлэх нь зүйтэй байгаа юм. Ж.Энхбаяр гишүүн энэ асуудлыг хөндөж тавьсан нь попорч байгаа хэрэг биш, харин асуудлыг төрийн хүний ёсоор шударгаар тавьж байна гэж ойлгож байна.