Ц.Нямдоржийг энэ оны намраас өмнө огцруулах төлөвлөгөө боловсруулжээ
2018/05/08
Одоогоос хоёр сар орчмын өмнө УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд хандан: "Одоо байна шүү дээ, намайг замаасаа зайлуулаад С.Зоригийн хэргийн талаар амыг нь хаах, "Эрдэнэт"-ийн 49 хувийн луйврын талаар амыг нь хаах ийм л улс төрийн операци явагдаж байгаа. Өөр юу ч байхгүй. Замдаа тээглэсэн хүн болгоныг эд нар ингэж нухчин дарахыг оролдоно. Ц.Элбэгдоржийн багийг би бүхэлд нь хэлж байна, Б.Хурцыг оруулаад" хэмээж байсан билээ. Үүнээс хойш Авилгатай Тэмцэх Газраас "Жаст" группийн Ерөнхий захирал асан Ш.Батхүүг баривчилж, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт нэгжлэг хийж, "Алтжин" группийн Ерөнхий Захирал Г.Алтанг гэрчээр тооцон, шалгаж буй. С.Анхбаяр, Г.Алтан нар нь УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржтой ямар нэг хэлбэрээр холбоотой хүмүүс билээ. Учир нь Ц.Нямдорж Г.Алтангийн тансаг байранд урсгал зардлыг нь төлөөд амьдардаг бол С.Анхбаяр нь Ц.Нямдоржийн ойрын танил, багшийнх нь хүүхэд юм. Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан Б.Хурц хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн хэмээн мэдэгдэж байв. Мөн Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хэсэг цагдаа нарт захиалагч нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, Нийслэлийн прокуророос дээрх цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж байгаа.
Түүнчлэн өчигдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат телевизийн ярилцлагад оролцох үедээ С.Зоригийг хөнөөсөн захиалагчийн хэргийг илрүүлэхэд Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж л саад болж байна гэх ойлголтыг олон нийтэд өгөхийг хичээж байв. Ийм үндэслэлээр түүнд дахин эрүүгийн хэрэг ч үүсгэж болзошгүй бололтой. Үүнээс гадна Хон Хэрээд Б.Энхбатын "Хөх Монгол" бүлгэм, Х.Бат-Ялалтын удирддаг Монголын Хүний Төлөө Намынхан сүүлийн үест ихэд идэвхжин, ойрхон давтамжтайгаар хэвлэлийн бага хурал зарлан, "Монголд Ц.Нямдоржоос илүү муу хүн байхгүй" гэсэн мэдэгдэл хийдэг болов.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ц.Нямдоржид албан ёсоор хэд хэдэн хэрэг үүсгэн шалгахын сацуу зарим тэмцэгч, иргэний хөдөлгөөнийхөн гэгчдийг ашиглан, нийгмийн дарамт үүсгэн, Засгийн газраас "зайлуулах" операци идэвхжиж эхэлсэн байна. Тэр бүү хэл түүнийг энэ оны намраас өмнө Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаас нь огцруулах төлөвлөгөөг МАН, АН-ын нэр бүхий гишүүд, бизнес бүлэглэл хамссан хэсэг этгээдүүд боловсруулжээ. Зорилгодоо хүрэх магадлал ч өндөр байгаа аж.
П.Мандах
sonin.mn
зочин · 2018/05/09
Элбэгдорж сандраад байгаа юмуу Нямдорж сандраад байгаа юмуу ихэл сонин байнаа
Aagii · 2018/05/09
Nyamdorj saidaa ta uunees hoish judagtai bh gej buu bod ...nobshnuudiin uneniig l ilchil buu buuj ug ard tumen taii tald shu...
Aagii · 2018/05/09
Nyamdorj saidaa ta uunees hoish judagtai bh gej buu bod ...nobshnuudiin uneniig l ilchil buu buuj ug ard tumen taii tald shu...
зочин · 2018/05/08
энэ МАН, АН-ын Улс төрчид гээд байгаа Нөхдүүд бие биенийгээ Намнасаар байгаад Байгалийн хуулиар гэхүү, Хорон муу санааныхаа гайгаар ч гэх үү нэг мэдэхэд аль алин нь Гишүүнжлэлгүй болж өөрсдөө Намаа устгаад Хөөрхий болох вий дээ,
Зочин · 2018/05/08
Энд элбэгдоржийн роль маш их Зоригийн амь настай холбоотой учир сандарч байгаа захиалагч Элбэгдорж гүйцэтгэгч нь Бат үүл гэхэд хол зөрөхгүй л бол уу Гэг нь малгайгаа орхиж нөгөө нь олон хүн дагуулж орж ул мөрийг балласан гэдэг
njuty · 2018/05/08
нямдоржоо чамайг олонхүн дэмжиж байгаа шүү. бүү шантараарай
Зочин · 2018/05/08
Монголд ардчиллын үнэт зүйлсийг бий болгож, хамгаалж яваа 90-ээд оны улс төрчдийг сүүлийн үед нийгмээрээ үзэн ядах, шахаж зайлуулах үзэл хэт хавтгайрах хандлагатай болоод байх шиг. Сайны үр үү, муугийн ёр уу бүү мэд.
Дорж · 2018/05/08
МАНАН-гийнхан Нямдоржоос айгаад үхэх нь ээ. Ард түмний дургүйг битгий хүргээд байгаарай.
хуц · 2018/05/08
АН _хан олон хэрэг ил болно гэхээс НЯМДОРЖООС сүнсээ зайлтал айцгааж байх шив дээ та нар амжих уу
Хүүр чинь · 2018/05/08
Буухдаа төрөөс тавьж өгсөн 570 шамшигдуулж хувьдаа зувчуулах вий дээ ард түмний 2999924 нүд бүлтийтлээ харан ажиглаж байгаа шүү түрээсийн байрны Гаагаагийн ахаа. Та 2 дугуй дугуйгаараа нийлбэл яаг тохирох юм бишүү орон гэргүй
зочин · 2018/05/08
Намраас емне Зоригийн захиалагчийг олох хэрэгтэй дээ
зочин · 2018/05/08
Намраас емне Зоригийн захиалагчийг олох хэрэгтэй дээ
зочин · 2018/05/08
Намраас емне Зоригийн захиалагчийг олох хэрэгтэй дээ