Э.Бат-Үүл: Мөрдөгчийн мэргэжлийн комплекстой хүнийг Ерөнхий прокуророор томилчихсон нь Элбэгдоржийн алдаа
2018/05/08
Элбэгдоржийн алдаа
Ерөнхий сайд асан Сайханбилэг, Баяр нарыг шоронд хорьжээ. Өмгөөлөгчийнх нь хэлж буйгаар гэрчийн мэдүүлэг авна хэмээн дуудаад мэдүүлэг авмагцаа яллагдагчаар татан цагдан хорьжээ. Эл хэрэг явдлыг олон түмэн, тэр дотроо зэгсэн боловсролтой хүмүүс, туршлагатай хуульчид болдог л явдал мэтээр хүлээн авчээ. Уг нь гэрчээр дуудаад цагдан хорьсон эл хэрэг явдлын цаана 90 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт алдагдаж байсан нь илэрч буй юм. Улстөрийн том "од"-уудын "ач"-аар "гэрэлд цохиулж" байна. Чухам ямар ололт гэрэлд цохиулсныг ухаарахын тулд Монголд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эволюци хэрхэн явагдсныг эргэн товчхон ч атугай санах хэрэгтэй.
"Тунгалаг тамир" романыг уншсан хэн боловч Ардын хувьсгалаас өмнө Монголд мөрдөн байцаалт эрүүдэн шүүх аргаар явагддаг байсныг мэднэ. Гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг "хар гэрт" цагдан хориод эрүү шүүлт тулган "мөрдөн байцаалт" явуулдаг байж. Тэр үед мөрдөгчийн мэрэгжлийн ажил ч гэж байгаагүй. Есөн эрүү шүүлтээр хүн өөрөө өөрийгөө гэрчлэн хэрэг хүлээдэг байж.
Ардын хувьсгалаар эрүүдэн шүүх явдлыг халсан гэдэг. Гэхдээ, хүн өөрөө өөрийгөө гэрчилдэг мөрдөн байцаалтын арга ажиллагааг өөрчлөөгүй аж. Ингэхдээ, хожим нь 40 мянга орчим гэмгүй хүний амь насанд хүрсэн аюулыг үлдээж байгаагаа ухаараагүй биз?!
Ардын хувьсгалаас хойш төд удалгүй Их хэлмэгдүүлэлт буюу "улаан террор" эхэлсэн. Энэ үед мөнөөх,есөн эрүү гэгч нь биш боловч эрүүдэн байцаах ёс эргэн сэргэв. Хэлмэгдүүлэлтийн хуульт ёсыг үндэслэгч Зөвлөлтийн прокурор Вышинский, хүн өөрөө өөрийгөө гэрчлэн хэргээ хүлээсэн нь шүүхээс ял оноох хангалттай үндэслэл болно гэсэн заавар гаргасан нь Монголд эрүүдэн байцаах ёс эргэн сэргэхэд шууд нөлөөлсөн аж.
Ногоон малгайтнууд гэм зэмгүй иргэдийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул зэрэг эсэн бусын зохиомол хэрэгт гөрдөн баривчлан авч ирээд мөрдөн байцаахдаа тамлан зовоодог болов. Тамлалын хүндийг дааж тэвчээгүй олон мянган хүн өөрөө өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн нь үнэн хэмээн худал гэрчилж байв. Нэгэнт өөрөө өөрийгөө гэрчлэн хэргээ хүлээсэн тул Вышинскийн зарчим ёсоор онцгой комисс ял оноон гэмгүй хүмүүсийг бөөн бөөнөөр нь цаазалсан. Тэр жилүүд үнэхээр аймаар байсан билээ.
Их хэлмэгдүүлэлтээс хойш эрүүдэн тамлаж мөрдөн байцаадаг явдлыг зогсоосон. Гэхдээ, хэдийгээр эрүүдэн тамлахгүй боловч удаан хугацаагаар цагдан хорьж залхаах замаар өөрийг нь өөрөөр нь гэрчлүүлэн нотлох баримт бүрдүүлдэг мөнөөх мөрдөн байцаалтын ажиллагаа хэвээр үлджээ. Удаан хугацаагаар хоригдоод шүүхэд очиж чадалгүй амь насаа алдсан хүмүүс ч цөөнгүй байсан.
90 онд ардчилсан хувьсгал яллаа. Энэ хувьсгалын нэг гол зорилго нь иргэнээ хэлмэгдүүлэхгүй байх баттай баталгаагаар хангагдсан нийгмийг бий болгох явдал байлаа.
Дээр дурдсан түүхийн туршлага нь ардчилагчдад, хүн ардаа хэлмэгдлээс хамгаалахын тулд нэн тэргүүнд иргэндээ, өөрийнхөө болон төрөл төрөгсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг "олгох" ёстой гэдгийг нэгэнт ойлгуулаад байсан юм.
Түүхийн сургамжийг ёсоор болгож 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т:
Монгол Улсын иргэн "...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх... нотлох баримтыг шалгуулах... эрхтэй..." гээд иргэнээс "...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно" хэмээх заалтыг оруулсан. Энэ заалтын төслийг Ардын Их Хурлын депутатууд бараг 100 хувийн саналын дэмжлэгтэйгээр баталсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн уг заалт мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон тун гүн гүнзгий утга учиртай. Харамсалтай нь өнөө хэр жирийн иргэд байтугай хуульчид ч үүнийг сайн ойлгоогүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны байхын тулд иргэнийг гэрчээр дуудаад сэжигтэн, яллагдагчаар татаж болохгүй.
Яагаад гэвэл гэрчээр дуудах үед хэрэг бүртгэж хэрэг нээгээгүй байж таарах бөгөөд мэдүүлэг аваад хэрэг нээж байгаа нь иргэнийг хуурч, өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлсэн хэрэг болж ойлгогдоно. Хэрэвзээ гэрчийн мэдүүлэг авахаас өмнө хуулийн үндэслэл байсан бол хэрэг бүртгэж хэрэг нээгээд гэрчээр биш сэжигтнээр дуудах ёстой. Энэ нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-ийг зөрчиж байгаа явдал мөн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны бус явагдаж байна гэсэн үг.
Тэгэхээр Сайханбилэг, Баяр нарыг гэрчээр дуудаад сэжигтнээр хэрэг нээгээд улмаар цагдан хорихын тулд яллагдагчаар татсан нь мөрдөгч, прокурор, шүүх хамтран Үндсэн хууль болон холбогдох хуулийг "гэгээн цагаан өдөр дээрэмдсэн" явдал юм.
Хуулийнхны хууль ёсыг зөрчсөн үйл ажиллагаа ихэвчлэн улс төрийн захиалгатай байдаг даа! Асуудлын гол нь Баяр, Сайханбилэг хоёртоо байгаа юм биш. Ардчиллын бас нэг том ололт алдагдаж буйд байгаа юм.
Иргэн өөрийн гэм буруутай эсэхийг гэрчлэн нотлох үүргийг хүлээдэг Вышинскийнбурангуй ёсыг 90 оны ардчиллаар халсан. Иргэний гэм буруутай эсэхийг, зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн мөрдөгч, Шерлок Холмс шиг мэргэжлийн ур чадвараа ашиглан тогтоох үүрэгтэй болсон юм.
Гэтэл, мөрдөгчийн ажил эрхэлж байгаад Элбэгдоржийн саналаар Ерөнхий прокуророор томилогдсон өнөөгийн Ерөнхий прокурор Энх-Амгалан мөнөөх Зөвлөлтийн Ерөнхий прокурор агсан Вышинскийн "муу ёрын сүнс"-ийг сэрээн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эргэж хэрэглэх болжээ.
Энх-Амгалан Ерөнхий прокуророор томилогдсоноос хойш олон хүн гэрчээр дуудагдаадяллагдагчаар татагдан цагдан хоригдсон бөгөөд өөрөө өөрийгөө гэрчлэхээр шоронд хатдаг болсон юм.
Ерөнхий прокурор гэдэг бол хуулийг хэрэглэх ухааны "тэргүүн математикч" байх мэргэжлийн маш өндөр босготой. Ямар сайндаа Ерөнхий прокурор нь Монгол Улсын Төрийн Хууль Цаазны Тэргүүн Зөвлөх гэсэн зэрэг дэвтэй байх вэ!
Гэтэл ийм албан тушаалд мөрдөгчийн мэргэжлийн комплекстой хүнийг томилчихсон. Энэ бол Ерөнхийлөгч асан Элбэгдоржийн алдаа. Элбэгээгийн маань алдаа ардчиллын нэг том ололтын "аминд хүрч" байна!
2016 онд, прокурорын шийдвэрээр 699 хоног цагдан хоригдсон эмэгтэй хэрэг нь хэрэгсэхгүй болж шоронгоос гараад 9 хоногийн дараа цагдан хоригдох үедээ олж авсан өвчний улмаас нас баржээ. Тэгэнгүүт, ар гэрээс нь хохирол нэхэмжлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд прокурор, нэгэнт нас барсан эмэгтэйн хэргийг дахин нээгээд 20 гаруй хоногийн дараа сэжигтэн нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тогтоол үйлджээ. Алж байгаа биз!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
zochin · 2018/05/09
Eh orniihoo toloo tsusaa ursgaj baij baatar boldog ene hun hunii tsus ursgaj baatar bolson !
zochin · 2018/05/09
Eh orniihoo toloo tsusaa ursgaj baij baatar boldog ene hun hunii tsus ursgaj baatar bolson !
Зочин · 2018/05/09
Баатар маань мөрдөгдөж байцаагдахаас их л айх юм даа буруу үйл хийсэн бол хайшаа зайлахав дээ байцаагдаж хоригдож л таараа.Ардчилал хөгжсөн Америкт гэсэн муу муухай үйл хийсэн л бол хар гэрт хоригддог хуультай биз дээ.Хийгээгүй бол бүү ай бусдын төлөө бүү илүү дутуу буруу зөв социализмдаж байл даа

Зочин · 2018/05/08
Ene neg salga tsarchihsan hulgaich luivarchin turultei ulgeriin baatar uvgun bn aa gui ene yaaasan uhedgui novsh vee hunii adag uhedgui gej unheer unen um aa Ger buleree uhliin hamgiin zovlontoi uhleer uheesei buzar buhen chin ilerch tusaar uilah udur chin tun udahgui irnee gaigui chi muu

Ene neg salga tsarchihsan hulgaich luivarchin turultei ulgeriin baatar uvgun bn aa gui ene yaaasan uhedgui novsh vee hunii adag uhedgui gej unheer unen um aa
Urgen · 2018/05/08
Hen yarij bgaad bish yu yarij bgaad anhaaral handuulj surval olon zuilin ucjir garna daa.Daanch mongolchuud maani tiim handlaga bgui ni haramsaltai

bitii xuuch.......bat uul aaw chin yum uu.....
Зочин · 2018/05/08
Батүүлээс болж энгийн иргэд тарчилж шорондоо хэлмэгдээд байж ба дарга хэргээ хүлээтлээ шоронгиынхоо эмнэлэгт хэд хоног тансаглаад хэвтэж болохгүй юү сайханбалаг баярцогт 2 сахартахгүй хохь нь

ккк · 2018/05/08
ЖИНХЭНЭ ЛАЛАР... ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА, ҮХСЭН ХАТСНЫХ НЬ АРДЧИЛАЛ,,,
зочин · 2018/05/08
Зоригийн Хэргийн талаар ямар нэг яриа гарахад хамгийн түрүүнд Бухимдаж, Сандарч Үг дуугарч байдаг хоёр л Хүн байна, нэг нь ЦНямдорж, нөгөө нь ЭБатүүл , Яагаад ингэж хамгийн түрүүнд Хэвлэл мэдээллээр дамжуулж Бухимдалаа гаргаж Мэдэгдэл хийгээд байгаа нь хачирхалтай,
Зочин · 2018/05/08
Malgaigaa olsnuu baatar guai Elbegee chamd malgaigaa haysan gej baatar tsol ogsiimuu kk
Зочин · 2018/05/08
Бат-Үүлийг үзэн ядаж болно. Гэхдээ энэ доор сэтгэгдэл үлдээсэн нөхдүүд Бат-Үүлийн бичсэн ардчиллын үнэт зүйлийг даанч ойлгосонгүй. 90 оноос хойш мэдээ орсон өнөөгийн залуучууд ардчиллын үнэт зүйлс, ач холбогдлын талаар дэндүү ухвар мөчид ойлголттой өсөн бойжиж байгааг харахаар дотор харанхуйлах юм даа. Ялангуяа ийм хүүхдүүд ирээдүйд төр барина гэж бодохоор... аймшигтай!!!
Зочин · 2018/05/08
ОДОО БОЛЬЖ ҮЗ . ДУУГҮЙ ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭ . ХОНШООРТОЙГООР БААТРЫН ЦОЛОО ЭРГҮҮЛЭЭД ӨГЧӨӨРЭЙ
Зочин · 2018/05/08
ОДОО БОЛЬЖ ҮЗ . ДУУГҮЙ ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭ . ХОНШООРТОЙГООР БААТРЫН ЦОЛОО ЭРГҮҮЛЭЭД ӨГЧӨӨРЭЙ
Зочин · 2018/05/08
за буурлаа одоо болноо хэнч тоохгуй хэрээ тоашихгуй за

АН · 2018/05/08
Чулуудайдаа сайн гарын таван хурууны шуус уулгасан уу? уулгаагүй бол одоо очиж уулга. Хүү чинь нэрийг чинь аймар баасдуулсан даа. Одоо арилахгүй насан туршдаа энэ нэр хадагдана.
Zochin · 2018/05/08
Baatar geheesee ichdeggui um bh daa.Hereg bolno gej boddog um uu. Hen ch huleen zuvshuurduggui bhad uuruu durtai yvdag ni teneg hunii uhaan bha