С.Батболд Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөхөө мэдэгдлээ
2018/05/24
2018.06.07-ны өдөр Нийслэлийн МАН-ны хорооны хурал болно. Хуралд 369 төлөөлөгч орох бөгөөд түүний 69 нь квотоор орох юм. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэнэ.
С.Батболд өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Түүнтэй хамт өрсөлдөх хүний нэр одоогоор тодроогүй байгаа бөгөөд өрсөлдөхөөр яригдаж байсан хүмүүс нэрсээ татсан.
Тодруулбал Нийслэлийн МАН-ын хорооны даргад С.Батболд, МАН-ын генесек Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар өрсөлдөнө гэсэн шуум байсан. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд С.Батболд өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд намын дарга хийдэг шиг хотын дарга нийслэлийн намын хороог тэргүүлдэг бичигдээгүй хууль МАН-д үйлчилдэг. Тиймээс энэ удаагийн хуралд нийслэлийн 32 дахь Засаг дарга С.Батболд жинхлэгдэх нь тодорхой боллоо.
2018.06.07-ны өдөр болох Нийслэлийн МАН-ын хорооны хурлын талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2018/05/25
Зочин · 2018/05/25
Зочин · 2018/05/25
Нийслэлийн МАН-ын дарга засаг дарга болдог тэр утгаараа Су.Батболдоо үүргээ ч авч ажлаа ч хийх хэрэгтэй. Нисйлэл сүүлийн 60 жил байгаагүй их бүтээн байгуулалтаа дуусгах хэрэгтэй
зочин · 2018/05/25
Батболд нь дээрдээ.Мэдлэг туршлагатай нэр цэвэр хүншд.Энэ хүнийг авлига авлаа хүчин хийлээ,хууль зөрчлөө гэж сонсож байгаагүй юм байна
зочин · 2018/05/25
Нэг хүнээ солихгүй байлгаж байгаад үр дүнг нь үзсэн нь дээр байх.Дараа нь хариуцлага тооцоход ч амаршд
зочин · 2018/05/25
Өрсөлдөгч нь Сумъяабазар биздээ.Баахан бөх сонгож хулхидууллаа.Одоо бөхчүүдэд үгүй гэж хэлий
Зочин · 2018/05/25
субатболд намаа аваад, хариуцлагаа 100%уурээд ,хоер жилиин дараа Дүнгээ тавиулах хэрэгтэй. Сонгуульт хугацааны тал онгорч байхад ямар нэр хундтэй,ямар ажлын гуйцэтгэлтэй байгааг нь хар
Зочин · 2018/05/25
Зочин · 2018/05/25
Зочин · 2018/05/25
За даа энэ хүн ч ингэж муулуулсаар байгаад байгаад дөжирч дээ. Урдах ажлаа л хийдэг хов жив хөөцөлдөж явдаггүй сайн залуу байгаа юм. Нийслэлийн МАН битгий хэл МАН-ын дарга ч хийж чадах хүн
Зочин · 2018/05/25
Зөв шүү Нийслэлийн МАН-ын дарга Засаг дарга болдог биздээ Тэгэхээр Су.Батболдод үүрэг хариуцлагыг нь бүтэн өгөөд 20 онд дүн тавих хэрэгтэй. Дэмжиж байна.