УБТЗ-ын мафижсан бүлэглэлийг шалгаж эхэллээ
2018/06/12
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл нар ОХУ-аас хугацаа нь дуусч актлагдсан, Монголын төмөр замд ашиглах боломжгүй 980 вагон оруулж ирэн, техникийн шинэчлэлт хийсэн нь хууль бус үйлдэл бөгөөд улсад 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь нийгэмд дуулиан тарьж эхэллээ.
Энэ талаар ЗТХЯ-ны шинэ, хуучин сайдууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгснөөс харахад УБТЗ-ын удирдлагуудын үйлдэл үнэхээр хэрээс хэтэрсэн байна. Тэдний хууль бус үйлдэл зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бололтой.
Мөн хятад улсад 16 тэрбум төгрөгөөр засвар хийлгэсэн 16 чиргүүл вагонтой холбогдох хэргийг цагдаагийн байгууллага, АТГ шалгаж буй билээ. Гэтэл Д.Жигжиднямаа нартай холбоотой мөнгө угаасан байж болох өөр нэгэн ноцтой хэргийн мөрөөр цагдаагийнхан орсон нь дуулдаж эхэллээ. Баруун дөрвөн замд байрлах ROKMON BUILDING-ын зургаан давхарт байрлах “Скай профейшнл ложистик” компанийн оффист сарын өмнө ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийсэн байдаг.
ТЭД 7.5 САЯ АМ.ДОЛЛАР ХУВААЖ ЗАВШСАН УУ
Тус компанийн захирлыг хахууль авсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар ажлын байранд нь ийнхүү нэгжлэг хийсэн юм билээ. Тэрхүү үйл явдалтай холбоотой зарим нэг зүйл тодорч эхэлжээ. Тухайлбал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрнямаа, хүү Ж.Гарьд нар “Скай профейшнл ложистик” ХХК-ийг эзэмшдэг байж.
Энэ компанийн данс руу 2017 оны наймдугаар сарын 8-нд Хонконгт бүртгэлтэй Class Trading Limited LLC хэмээх компаниас 7,545,900 ам.доллар орж ирсэн байна. Хамгийн хачирхалтай нь Class Trading Limited LLC-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь Ц.Жүгдэрням бөгөөд энэ их мөнгө чухам хаанаас гаралтай болох нь тодорхой бус аж. Тэрхүү орж ирсэн их хэмжээний мөнгийг нэн даруй нэр бүхий есөн хүн хувааж, хувийн дансандаа шилжүүлсэн нь цагдаагийнханд сэжигтэй санагджээ.
Тухайлбал, орж ирсэн 7,545,900 ам.доллараас Д.Жигжиднямаа болон Ц.Жүгдэрнямаа нарын хамтран эзэмшдэг “Фрейткоммондити Консалтантс” ХХК-ны данс руу 5,740,265 ам.доллар нь орж ирсэн даруйд ах, дүү хоёр компаниа татан буулгасан байдаг нь хачирхалтай.
АХ, ДҮҮ ХОЁР 5,740,265 АМ.ДОЛЛАР ОРЖ ИРСЭН ДАРУЙД КОМПАНИА ТАТАН БУУЛГСАН БАЙДАГ
Мөн дээр дурдсан хонконг дахь компаниас 2013-2017 онд УБТЗ ХНН дарга Д.Жигжиднямаа 250 мянган ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК захирал Ц.Жүгдэрнямаа 320 мянган ам.доллар, Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьд 120 мянган ам.доллар, УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгч Б.Энхбаяр 38 мянган ам.доллар, Б.Учралсайхан 127.7 мянган ам.доллар, Д.Ганзориг гэгч 384 мянган ам.доллар, “Жоконди” ХХК 612.4 мянган ам.доллар.
“Ай Си Ай Си” ХХК 62.9 мянган ам.долларыг тус тус хувийн данс руугаа шилжүүлж авсан байна. Энэ мэт асар их мөнгөн дүнтэй, Монгол улсад хохиролтой, УБТЗ-д алдагдалтай гэрээ, хэлцлийн асуудлуудад ч өнөөгийн удирдлагууд нь холбогджээ. Манай төмөр замын тээврийн монополь эрхтэй УБТЗ хэмээх энэ байгууллага Монголын эдийн засагт шигдсэн хачиг байснаа хувалз болж томроод байгааг Монголын Засгийн газар харсаар суугаад л байх уу.
Засгийн газрын мэдээ
Зочин · 2018/06/12
ene darvaan har chin yasan ve unen um yariad baisan yasan ve
Зоч · 2018/06/12
Монголоо хоосруулагчидад эх орноосоо урвасан хэргээр хариуцлага тооцох хэрэгтэй
зочин · 2018/06/12
за дөө ингээд бөөн дуулиан шуугиан болоод Сүртэй л юм болж Хууль хяналт, АТГ шалгаж байна л гэдэг эцэст нь яадаг юм харьяа Намууд нь хамгаалаад байдаг ч юмуу тэгж байгаад замхараад л өнгөрдөг дөө, Энэ зэргийн Сүржин шалгасан хэргүүд эцэстээ Нам болдог жишигтэй шүү дээ, Нөгөө Цуутай хүүхэн Хуримгүй гэдэг шиг л, юм болоод өнгөрдөг ш дээ
Aaa · 2018/06/12
Төмөр замын удирлагууд гэж даварсан хулгайч нар байх юм аа сайн шалгаач ээ
Aaa · 2018/06/12
Төмөр замын удирлагууд гэж даварсан хулгайч нар байх юм аа сайн шалгаач ээ
Иргэн. · 2018/06/12
Арайч үгүй байлгүйдээ???... Хуулийнхан захиалгаар л биш бол шудрага шийдэгдэх байх???... Хэвлэлийнхэн ч анхаарах хэрэгтэй???...
ЯАНА даа · 2018/06/12
МАНАНгийн авлигачид ёстой даварч байна даа. 2020 оны сонгуулд хэн нэр дэвших нь хамаагүй зөвхөн МАН+АН ын эсрэг саналаа бүх нийтээрээ өгч эх орноо аврахаас өөр зам алга. МАН+АН -г зайлуулахгүй бол авлигачдыг төрөөс зайлуулж чадахгүй. ОДОО шүүгч, прокуроруудаас тэрбумтангууд төрөөд эхэлсэн. Монгол төр сүйрч байна