Дэлхийн хүүхдийн загварын 7 хоног эхэллээ
2018/06/22
Дэлхийн хүүхдийн загварын 7 хоногт Монголын бяцхан миссүүд анх удаа оролцож байна. Дэлхийн хүүхдийн загварын 7 хоногт оролцохоор Унгар Улсын Будапешт хотыг зорьсон билээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Д.Хосзул, С.Ангирмаа нар оролцох юм. Мөн Miss Mongolia аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо Монгол улсаа төлөөлөн дэлхийн загварын 7 хоногт уригдан оролцож байна. Энэхүү тэмцээнд олон улсын загварын тэмцээнээс шагнал хүртэж байсан бяцхан миссүүд оролцож байгаа юм. Ингээд Дэлхийн хүүхдийн загварын 7 хоногт оролцож байгаа аюъяаслаг, үзэсгэлэнтэй бяцхан охиддоо болон Miss Mongolia аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо нартаа өндрөөс өндөр амжилт хүсье.