Криштиан Роналду орь ганцаараа хоцорсон Индонези хүүгийн амьдралыг өөрчилсөн нь...
2018/06/28
2004 онд Индонези улсад их хэмжээний цунами нүүрлэн 230 мянган хүн амиа алдсан юм. Энэ гамшигаас хойш 19 хоногийн дараа найман настай Мартунис хэмээх хүүг аврагчид олсон байдаг. Түүний ээж, эгч нар нь цунамид амиа алдсан бөгөөд аврагчид бяцхан хүүг Банда Асе аралд ганцаараа амьд үлдсэн байсныг гэрчилсэн юм.
Тэрбээр тосгоныхоо Тибан хөлбөмбөгийн клубийн хамгийн отгон гишүүн байсан бөгөөд яг цунами болох үед Мартунис хөлбөмбөг тоглож явахдаа гэр бүлийхнийгээ гамшигт цунамид алдсан байна.
Мартунис бохир шавар, шавхайн дундаас давстай ус ууж, 19 хоногийн турш энд тэнд хаягдсан хоолны үлдэгдлээр хооллож, амьд үлдэхийн тулд бүхнийг хийж байжээ. Давстай далайн усаар өдөр хоногийг аргацааж байсан Мартунисыг аврагчид олсны дараа түүний эцэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг олж мэдсэн бөгөөд найман настай хүү аврагчдыг ирэх үед Португалийн үндэсний багийн өмсгөлтэй байсан гэнэ.
Бяцхан жаал “Коёдо Ньюс” агентлагт ярихдаа “Би ганцаараа үлдсэнээс хойш ерөөсөө айгаагүй. Учир нь би гэрийнхэнтэйгээ уулзахыг л хүсч байсан. Бас би хөлбөмбөгийн тамирчин болохыг мөрөөддөг” хэмээсэн байдаг.
Хүүгийн түүхийг сонссон Португалийн шигшээ багийн ахлагч Кристиан Роналдо Индонези улсад ирж Мартунистай уулзан, түүнд туслахын сацуу Португалийн хөлбөмбөгийн холбоо хүүгийн гэр бүлд 40 мянган евро хандивлаж, шинэ байшин худалдан авч өгчээ. Улмаар Роналдо түүнийг төрөлх Спортин Лисбон клубтэй холбож, хөлбөмбөгч болох мөрөөдлийг нь биелүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийлж байсан юм.
Тэгвэл 2015 онд Мартунис Португалийн дээд лигийн Спортин Лисбон клубтэй мэргэжлийн гэрээ байгуулснаа зарлаж, залуучуудын академид тоглох эрхтэй болсныг Лисбоны удирдлагууд зарласан байна. Өнгөрсөн хугацаанд ээж, эгчийгээ алдаж хүнд байдалд орсон ч Португалийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудын сайхан сэтгэлийн ачаар амьдрах байшинтай болж, Европт хөлбөмбөг тоглох боломж олж авсан Мартунис хүү одоо том залуу болжээ. Тэрбээр клубийн залуусын дунд нэр хүндтэйн дээр маш хурдтай, цохилт сайтай, ухаалаг тоглогч болох ирээдүйтэй гэж Лисбоны ерөнхийлөгч Бруно Де Карвальо өгүүлжээ. Одоо Мартунис Спортин Лисбоны 19 хүртлэх насны багт тоглож байна. Хэн ч түүнийг өнгөрсөн хугацаанд өөрийнхөө төлөө ийм амжилттай, шургуу хичээллэснийг анзаараагүй ч бяцхан хүүгийн зорилго хөлбөмбөг байсныг бүгдэд нотолсон юм.
Zochin · 2018/07/02
Ronaldo saihan setgeltei sain hun zaluu shuu togloltin bichlegiin bainga uzdeg humuustei ih saihan haritsdag ym bn lee ooriinhon oshgolson bombogond onogdson hund ochood uuchlalt guigaad omsogloo hurtel belegldeg sain hun zaluu shuu Ronaldod odoo gatshan l husel moroodol bi ter ni Delhii avarga boloh 2022ond zaaval Delhii avarga bolooroi.
zochin · 2018/06/29
Lider hun buh talaaraa mundag bdag yum bn. Mash olon buyanii uils hiideg. Ronalda uneheer l od yum daa.
ЗОЧИН · 2018/06/28
РОНАЛДО ЕР НЬ ИХ САЙХАН СЭТГЭЛТЭЙ, МУНДАГ ЗАЛУУ БАЙНА ШҮҮ.
Зочин · 2018/06/28
Авах өгөхийг бурхан шийддэг гэж үнэн юмаа эгч ээжийг нь авсан ч сайхан амьдрал бэлэглэжээ.