Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгодог. 

Харин Үндэсний их баяр наадмын өмнөх насны хишиг олгогдож эхэллээ. Энэ удаагийн хишигт нийт 125 мянган ахмад бүртгүүлсэн байна.

Насны хишиг олгохоор бүртгэл хийж дууссан бөгөөд Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусна. Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авна.

Насны хишгийг дараах байдлаар олгодог.

  • 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
  • 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
  • 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.