Өнөөдөр Н.Алтанхуяг "Шантаршгүй монгол хүн" өргөмжлөлөө гардан авна
2014/01/27
"Монгол залуу хүн" төрийн бус байгууллагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягт "Шантаршгүй монгол хүн " өргөмжлөлийг гардуулах болсон талаараа мэдээлэл хийв.
Тус байгууллагын зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг "Сайн муугаар дуудуулсан ч хамгийн хөдөлмөрч, ажилсаг, бүтээлч байж чаддаг хэмээн сэтгэлийн дэм хайрлах үүднээс "Шантаршгүй хүн" өргөмжлөлийг гардуулж өгөхөөр болсон" хэмээн онцоллоо. Энэхүү шагналыг түүнд дараах шаардлагыг хангасан хэмээн өгөхөөр болжээ. Тодруулбал,
1. Сөрөг хүчнээс явуулсан Засгийн газрыг унагах гэсэн оролдлогод шантраагүй
2. Албан тушаалын төлөөх шантааж, хавчлага, гадуурхалд шантраагүй
3. Олон нийтийг турхирсан гүтгэлэг, доромжлол, бэлтгэгдсэн комментчдын дайралтад шантраагүй
4. Ажил нь ард түмэнд таалагдахгүй, хүрэхгүй, тэдний дэмжлэгийг авахгүй байгаа гэсэн захиалгат мэдээлэлд шантраагүй
5. Хувийн амьдрал руу нь дайрч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан сэтгэл зүйн дайралтад шантраагүй зэрэг таван ай савд багтах нөлөөллийг тэвчин улс орныхоо төлөө хийж буй олон сайн үйлийг нь үнэлэн олгож байгаа аж.
Тус шагналыг өгснөөр Ерөнхий сайдад урам өгөхөөс гадна "цаашид ч битгий шантраарай" гэдгийг сануулж байгаагийн илрэл аж. Түүнчлэн цаашид бие биенээ мэрж хэмлэх биш өргөж дэмжиж ажиллахыг тус байгууллагаас уриаллаа.
Уг шагналыг өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд гардуулж өгөх юм.
Х.Даваа
Зочин · 2014/01/29
Монголыг устгаж байгаа ********ыг хэдэн нус бацаануул гарч ирж шагнаад энэ юу болж бнаа. Хэдэн ********** бууны нохой бацаанууд бэлдэж байгаа юм байхдаа чааваас.
Зочин · 2014/01/28
ug avdaggui uhert bol uneheer taarsan ***gnal uls ornoo unagaj ediin zasagaa doroituulj baigaagaa uhaardag hund bol ichij uhmeer ***gnal tuuniig magtaj baigaag harhad Tsedenbal agsanch tegej magtuulaagui baihdaa hoorhii uuchilaarai burhan boloochiig neriig duudsand goyo goyo ene zaluus mulguu hund zoriulsan ***gnal gargadaggui yum baihdaa tegvel hen avah bol bas l sonin baih bolvuu shiniig sedeech zaluusaa keke haha
Зочин · 2014/01/28
Bayar hurgeye. Bolj l baina. Yostoi uhraltgui temtsej AN-g ulaan tseejeeeree avch yavaa hun shuu. Bi ali ch nam bus. Gehdee Yu.saidygaa bol demjdeg tsuu.
Зочин · 2014/01/28
*****ee gaihuulj bh shiv de
Зочин · 2014/01/28
бас дэнзэндэхээ шантралгүй хийж байгаа тул дэмжиж байна.
би · 2014/01/28
шинэ засгийн газрын үйл ажил********** нь зөв дэмжмж байна.
Зочин · 2014/01/28
Танхай эмээгийн тодорхойлсноор Улс төрийн дууны Уран ******алт хамтлагийн 2-р хүн шүү дээ.Фэнүүд нь болоод гишүүд дэмжиж байгаа болохоор авахаас өөр яахав. Баяр хүргэе. Бусад хүмүүст бол ******** нь улайж халаад гагагаа түлэх л юм болж байна
Зочин · 2014/01/28
wow nice ingemeerdee hudlaa unen ****gaal humuus yu hiiij bgaag medq haralgan bna odoo yamarch said ulsiin ih hurald devsheed shuud yum hiigeed ter ni tumend hurchdiin bish harin said maani uneheer taalagdaj bgaa shuu amjilt