"Хип хоп" урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн "Ice Top" хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд UB palace-ийн концертын их танхимд "Best of Ice top" тоглолтоо үзэгч фэнүүдтэйгээ 18 жилийнхээ ойгоо тэмдэглэнэ.

Энэхүү тоглолт нь тус хамтлагийн хамгийн сүүлийн тоглолт юм. Хип хоп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон эдгээр авьяаслаг залуус тоглолтынхоо дараа уран бүтээлийн завсарлага авч цаашид сурч хөгжих, урлагийн өөр салбарт хүч сорих зорилготой байгаа аж.

“Ice top” хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн 250 гаруй уран бүтээлээсээ сорчлон, үе үеийн хит болсон дуунуудаа үзэгч фэнүүдэдээ хүргэж нэгэн үдшийг бут авахаар бэлтгэлээ ажилдаа орсон. Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил хэдийнээ жигдэрч Тоглолтын билет УБ Паласын билетийн кассаар худаалдагдаж эхэллээ.

18 жилийн ойн баярын тус хамтлагийн залуустай болон үзэгчтэй нь хуваалцахаар тоглолтод  дуучин Ч.Одонцэцэг, Ц.Хулан, Б.Баярцэцэг, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, BX, реппер Дөлгөөн болон “Гурван охин”, “Дижитал” зэрэг хамтлагийнхан оролцоно.

"Best of Ice top" тоглолтын тасалбар 40-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Д.Ана