Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлэв
2018/08/17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.
Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм.
Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.
Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй байгаа зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлон дурдав.
Зочин · 2018/08/17
Төрийн өлбыг газрын наймаа шигээ найиаалцсан м энхболдод хатуу хариуцлага тооцохгүй юунаас нь айгаад байгаа юм. Ард иргэд үүнийг л хүлээгээд байгаа ш дээ
zochin · 2018/08/17
ardchilaliin nereer alban tushaald hirsen huligaanuud naimaachdaa bugdiig ni hal uuruu bas ogtsor
Da Ja · 2018/08/17
Offshoroo oruulaad ir hudalchaa! Tegeed zuraach shuu yumaa hii. Chinii uran buteel gej yu baina tuugee busdad haruul. Tegeed l huneer orold ERONHIILOGCHIIN TAMTAGAA!!!!!!!!!!!!
Хай · 2018/08/17
Энэ төрийн байгаа бүх дарга нараа эсвэл соль ерөнхийлөгч УИХ дарга нар өөрсдөө ёс зүйн хариуцлага хүлээ. Та бүхний арчаагүй удирдлагын арга барил муугаас шат шатны удирдлагууд нь асуудал шийдэж чадахгүй бна. Б муугаа битгий бусдаас хайгаад бай

Энэ төрлийн байгаа бүх дарга нараа эсвэл соль ерөнхийлөгч УИХ дарга нар өөрсдөө ёс зүйн хариуцлага хүлээ. Та бүхний арчаагүй удирдлагын арга барил муугаас шат шатны удирдлагууд нь асуудал шийдэж чадахгүй бна. Б муугаа битгий бусдаас хайгаад бай
Zochin · 2018/08/17
АТГ ээ шийдэж чадахгүй байж мөрөөрөө хууль дүрмээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн ажилтнуулын хомроглохоо болиоч ерөнхийлөгчөө. Ард түмэн ялангуяа төрлийн удаан ажиллаж байгаа хүмүүс тазын даргыг мундаг шударга хүн гэдгийн сайн мэднэ. Авилга хээл харуулын шинэ үеийн энэ хүмүүсээ шийдчихээд дараа нь асуудлаар шийдээч ерөнхийлөгчөө

АТГ ээ шийдэж чадахгүй байж мөрөөрөө хууль дүрмээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн ажилтнуулын хомроглохоо болиоч ерөнхийлөгчөө. Ард түмэн ялангуяа төрлийн удаан ажиллаж байгаа хүмүүс тазын даргыг мундаг шударга хүн гэдгийн сайн мэднэ. Авилга хээл харуулын шинэ үеийн энэ хүмүүсээ шийдчихээд дараа нь асуудлаар шийлээч ерөнхийлөгчөө
Зочин · 2018/08/17
Хуулиар ерөнхийлөгчийн санал болгосноор даргыг нь нөлөөлдөг.
Зочин · 2018/08/17
Хуулиар ерөнхийлөгчийн санал болгосноор даргыг нь нөлөөлдөг. Зөв
Зочин · 2018/08/17
Хуулиар ерөнхийлөгчийн санал болгосноор даргыг нь нөлөөлдөг. Зөв
zochin · 2018/08/17
huuli durmee baridaggui shal hudlaa bguulllaga
zochin · 2018/08/17
mongol ylah ysan be yund ylah geed bsiin ur shiree tegleechee ard tumen hetsuu bna, Eldev bicheg tsaas l shidehiin yun 60 terbum tumur zamiin 280 say dollaraa yriach ee taniig said bhad l garsan mungu ene heden uvuulson shoroo bolson ene asuudliinhaa uchiriig olood daraa ni 60 terbum aa yriachee