Э.Бат-Үүл өөрөө нэр дэвших сонирхолтой ч АН-ынхан дэмжихгүй нь
2018/08/21
Бусдыг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан гэх хэрэгт холбогдсон Д.Гантулга өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль болохоор болж, 10 сарын 7-нд зохион байгуулагдахаар тов нь гарсан билээ.
Үүнтэй холбоотойгоор уг нөхөн сонгуульд оролцохоо МАН, АН, МАХН, МҮАН, БНН, Ард Түмнээ Хайрлая Нам, Дэлхийн Монголчууд Нам, ХҮН, ЗОН зэрэг Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 13 нам оролцохоор болоод буй юм. Үүнээс МАХН-аас Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа. Мөн БНН, АТН, ХҮН зэрэг намууд намын дарга нараа нэр дэвшүүлэх аж.
Харин МАН ба АН-аас УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд хэн нэр дэвших нь одоо хүртэл тодорхой болоогүй л байна. Юутай ч МАН-аас Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нэр дэвшихгүй гэсэн бол АН-аас Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн засаг дарга асан Ч.Оюунбаатар нарын аль нэг нь нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэгвэл Нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгуульд нэр дэвших тухай яриа зарим хэвлэлээр гарч эхлэв. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар нь энэ нь Э.Бат-Үүлийн өөрийнх нь л хүсэл бөгөөд АН-ын удирдлагууд хийгээд АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүдээс дэмжлэг авах магадлал маш бага гэнэ. Нийслэлд төрж өссөн тэрээр буриад цустай, нэрт зохиолч Сэнгийн Эрдэнийн хүү гэдэг хүчин зүйл нь УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль буюу Хэнтий аймгийн нэр бүхий сумдад нэр дэвшихэд тус болно гэж тооцоолж буй бололтой. Э.Бат-Үүл өнгөрсөн хавраас эхлэн Гэр хороолол Хөгжлийн Нам гэгчийг байгуулах гэж оролдож буй ч Улсын Дээд Шүүх бүртгэхгүй байгаа билээ.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2018/08/22
Өвгөн Үүл одоо зайлаа
Emch · 2018/08/21
Jagaa hereggui. Huuchnaar „Hangai Hotel“ sergeeh gej ulsiin mungu idne. Ter nuhurt ulsaa bodoh sonirhol bhgui. Olon abgai, huuhdee bodood gertee taivan suuh ni tuunii eruul mendend heregtei.

иргэн · 2018/08/21
Батүүл яаж Өөрий нь Иргэд олон түмэн дахиад Сонгоод гаргаад ирнэ гэж бодов оо Тэрнийхээ оронд зүгээр Гэртээ тэр Битлзээ сонсоод Залуу байсан тэр сайхан цаг үеээ дурсаад Ач гучаа тойруулаад Ардчилал аа яриад суусан нь дээр байх өө тэгж илүү харж Солиорч суухын оронд
Зочин · 2018/08/21
Say bolio
Зочин · 2018/08/21
hun chanargui ene novshoor yugaa hiine. Hamgiin muuhai ni ene nuhur hunii mus judagaar unen uudgui baliar, uuruu l bolj baival uurt ni tus bolson demjsen naiz nuhduu hayachihdag daanch uudgui dee. iim hun Ih Hurald baih yosgui
Зочин · 2018/08/21
Odoo ene medrel muutai salga hulgaich uvgun eruusuu hereggui bha gui yaasan ikh shunal tachaalal v dee dontoi hanaj tsadaggui umhii hulgaich um aa ene er ni
Зочин · 2018/08/21
Odoo ene medrel muutai salga hulgaich uvgun eruusuu hereggui bha gui yaasan ikh shunal tachaalal v dee dontoi hanaj tsadaggui umhii hulgaich um aa ene er ni
Тэгэж таарнаа · 2018/08/21
Тэгэж таарнаа. Энэ Бат-Үүл гэж албан тушаалын хэнээтэн хаана нүх гарна түүн рүү шургачих санаатай горьдож явдаг юм.

ЗОЧИН · 2018/08/21
МАРТСАНААС БУЯНГИЙН ЖАГААГАА ГАРГААД ИРВЭЛ ЯАСИЙМБЭ